NEWS агентлагийн эрхлэн гаргадаг мэдээллийн www.news.mn сайт нь 2007 онд үүсгэн байгуулагдаж, өнөөдрийг хүртэл тасралтгүй Монголын хэвлэл мэдээллийн салбарт үйл ажиллагаагаа явуулсаар 15 жилийн ойтойгоо энэ жил золгож байна. 15 жилийн ойн хүрээнд хэвлэл мэдээллийн салбарт чиглэсэн олон арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөжээ. Энэ удаа цахим мэдээллийн сайтуудынхаа дунд “News-15” спортын наадмыг 2022 оны хоёрдугаар сарын 26-ны өдөр зохион байгуулна.

Тиймээс мэдээлллийн сайтуудаас ойн арга хэмжээний хүрээнд хийж хэрэгжүүлж буй арга хэмжээг дэмжиж оролцохыг уриалан, хүсч байна.