Одоогийн байдлаар хичээлийн шинэ жилээс урьтан нийт 51 сургууль, цэцэрлэгт засварын ажил ид өрнөж байна. Үүнээс нийслэлийн хэмжээнд ерөнхий боловсролын 10 сургууль ашиглалтад орохоор төлөвлөгджээ. Үүнээс таван сургуулийн барилгын ажлын гүйцэтгэл сайн явагдаж байгаа бөгөөд ирэх сарын нэгнээс өмнө хүлээлгэн өгөхөөр болжээ. Харин үлдсэн сургуулиудын хувьд 10 дугаар сарын 1-нээс 11 дүгээр сарын 1-ний дотор ашиглалтад орох юм. Хэдийгээр сургууль шинээр ашиглалтанд орж байгаа 28 сургуулийн 10 мянга орчим сурагч 3 ээлжээр хичээллэх аж.