Нийслэлийн Онцгой байдлын газар өнөөдөр түүхэн музейн нээлтээ хийж, анхны  зочдоо хүлээн авлаа. Музейд нийслэлийн Онцгой байдлын газрын үе, үеийн удирдлагуудын хөрөг зургаас эхлээд  тус газрын түүхэн замналыг харуулсан  гэрэл зураг, баримт  бичиг,  эд  материал, алба хаагчдын эдэлж хэрэглэж байсан багаж,  хэрэгсэл, болоод гавьяа шагналын цуглуулга зэргийг дэлгэсэн байна.

Түүнчлэн алба  хаагчдын  хувийн цуглуулгаас музейн сан  хөмрөгөө  баяжуулжээ.  Онцгой байдлын албаны музейн хувьд бусад төрлийн музейнүүдээс өөрийн гэсэн онцлогтой байдаг. Тухайлбал, гамшиг  осол, аюулт үзэгдэл, үйл явдлын агшинг буулгасан гэрэл  зургуудыг дэлгэн үзүүлжээ.

   Музейн нээлтэнд Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян, даргын зөвлөлийн гишүүд болон нийслэлийн Онцгой байдлын газрын үе, үеийн удирдлагууд оролцлоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.