Ирэх сарын 5-нд  Сүхбаатарын талбайд “Номоо солилцъё” өдөрлөг 12-14 цагийн хооронд болох гэж байна. Арга хэмжээг Нийслэлийн Соёл, урлагийн газар, Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сантай хамтран зохион байгуулах юм.

Өдөрлөгт хүрэлцэн ирснээр өөрт байгаа уншсан номоо сонирхсон номоороо солих боломжтой. Мөн энэ үеэр номын хямдралтай худалдаа гарах ажээ.