Хоёр жилийн Татварын Ерөнхий Газарт НӨАТ-ын ААН илгээгүй төлвийн талаарх гомдол 1569 ирж байжээ. Энэ нь уг гомдлоо мэдүүлэх шийдэл нь хялбар бус, биеэр эсвэл тусгай дугаараар холбогддог байсантай холбоотой аж.

И баримт апп-аар гомдол хүлээн авсанаас хойш иргэд уг асуудлаар хандах нь эрс нэмэгдсэн байна. 

Тухайлбал 2020 оны зөвхөн нэгдүгээр улирлын байдлаар иргэдээс 8785 гомдол иржээ. Тэдний 90 орчим хувь нь и баримт апп ашиглан гомдлоо илгээсэн байна. Голдуу ААН илгээгүй төлвөөс гадна төлбөрийн баримт олгоогүй, хямдарсан бараанд баримт олгоогүй, сүлжээ тасарсан, кассын машин эвдэрсэн зэрэг гомдол зонхилдог ажээ.

Иргэн та ч бас и баримттай холбоотой гомдлоо и баримт апп-ынхаа нэмэлт цэсээр орж "Гомдол мэдээлэх" хэсэгт үлдээж болох нь ээ.