Засгийн газрын хуралдаанаар НӨАТ-ын урамшууллын буцаан олголттой холбоотой асуудлыг хэлэлцлээ. 

НӨАТ-ын буцаан олголтыг энэ сарын 10 буюу ирэх даваа гарагаас эхэлж иргэдийн дансанд хийхээр болжээ. НӨАТ-ын буцаан олголт авах 911 мянга 707 иргэнд нийтдээ 146.1 тэрбум төгрөг олгох юм байна.

Хэрэв иргэн таны буцаан олголтын мэдээлэл "Хянагдаж байна" төлөвтэй байвал орон нутгийн иргэд харьяа Татварын албандаа, нийслэлийн иргэд Татварын ерөнхий газарт хандан эрсдэлд тооцож байгаа шалтгааныг тодруулж, асуудлаа шийдүүлснээр буцаан олголтоо бүрэн авах боломжтой аж.