НӨАТ-ын урамшууллын гуравдугаар сарын сугалааны тохирлын нэвтрүүлгийг энэ сарын 22-ны Ням гаригт "Боловсрол" телевизээр орон даяар шууд дамжуулна. Сугалааны тохирлоор супер шагналын 30 сая төгрөгийн эзнийг тодруулах юм.

Иргэд өнгөрсөн хоёрдугаар сарын 01-нээс 29 хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа энэ сарын 21-ний 23:59 цагаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой.