НӨАТ-ын урамшууллын сугалааны ээлжит тохирол энэ долоо хоногийн Ням гарагт 18:40 цагт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана.


Энэ удаагийн тохиролд 2019 оны арванхоёрдугаар сарын 1-31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтуудыг хамруулах бөгөөд цахим төлбөрийн баримтаа 2020 оны нэгдүгээр сарын 18-ны 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой.

Тохирлын супер шагнал 60 сая төгрөг байна.