НҮБ. /TASS/. НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Энэтхэг, Пакистаны харилцаа хурцадсантай холбогдуулан Кашмирын асуудлаар хуралдахаар болсон тухай тус зөвлөл дэх эх сурвалж лхагва гарагт ТАСС агентлагт мэдээлжээ.


“АЗ-ийн дарга баасан гарагийн өглөө хаалттай хуралдах шийдвэр гаргасан” гэж эх сурвалж хэлсэн байна.


Энэтхэг, Пакистаны харилцааг хурцатгахад хүргэсэн Кашмирын асуудлаар НҮБ-ын АЗ-ийг хуралдуулах хүсэлтийг БНХАУ-ын байнгын төлөөлөгч гаргажээ.


Энэтхэгийн Засгийн газраас Жамму ба Кашмирын мужийн статусыг цуцалж, энэ бүс нутагт мужаас бага эрх мэдэлтэй Жамму ба Кашмир, Ладакх хэмээх холбооны хоёр нутаг дэвсгэр байгуулах шийдвэр гаргасны дараа Энэтхэг, Пакистаны харилцаа хурцадсан юм.


Эх сурвалж: Монцамэ агентлаг