НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга /ЕНБД/ Антонио Гутерриш энэ баасан гарагаас Хятадад айлчилж, тус улсын дарга Си Жиньпинтэй уулзана гэж “Пренса Латина” агентлаг мэдээллээ.

НҮБ-ын тэргүүний хэвлэлийн төлөөлөгч Стефан Дужаррик мэдэгдэхдээ “НҮБ-ын ЕНБД Антонио Гутерриш БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян, Хятадын коммунист намын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн Ян Зечи, Гадаад харилцааны сайд бөгөөд Төрийн зөвлөлийн гишүүн Ван И нартай уулзаж, бүс нутаг болоод дэлхийн асуудлаар санаа бодлоо солилцоно” гэжээ.

Мөн А.Гутерриш Хятадын Хайнань мужид болох Боаогийн Азийн эдийн засгийн чуулга уулзалтад оролцоод энэ сарын 11-нд Нью-Йорк руу буцах аж.




Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг