ОХУ болон Беларусь улсын цэргийн хамтарсан “Запад-2017” цэргийн сургуулилт эхэллээ. Эх сурвалжууд дээрх хоёр улс сүүлийн дөрвөн жилд байгаагүй өргөн хэмжээний хамтарсан сургуулилт хийнэ гэж мэдэгдсэн. Тэд энэ жил Вейшнори, Весбари, Лубени гэх төсөөллийн гурван оронтой “дайн” зарлаж, Оросоос 5.5, Беларусиас долоон мянган цэрэг хамруулж байна. Түүнчлэн 70 нисдэг тэрэг, онгоц, 250 танк, 10 усан онгоц, 200 их буу ашиглах аж. 

Домогт өгүүлснээр Вейшнори, Весбари, Лубени улс Литв, Латви, Польш болон Беларусь улсын газар нутаг дээр оршдог. Беларусьчүүдэдгээр оронд зориулж мөнгөн тэмдэгт, далбаа, бүр паспорт ч хүртэл гаргажээ. НАТО-гийн гишүүн орнууд газар нутаг, хил хязгаарт нь аюул учирч мэднэ хэмээн эмээж байгаа ч Москвагийн зүгээс сургуулилтыг зөвхөн батлан хамгаалах зорилгоор хийж байгааг хэлсэн.