ВЕНА. /Reuters/. Нефть экспортлогч орнуудын байгууллагын /ОПЕК/ гишүүд өчигдөр Австрийн нийслэл Вена хотноо уулзаж, нефтийн олборлолтоо дахин есөн сараар буюу ирэх оны гуравдугаар сар хүртэл бууруулахаар тохиролцжээ.

Дэлхийн эдийн засгийн өсөлт саарч буйтай холбоотойгоор нефтийн эрэлт буурах төлөвтэй байгаад үндэслэн нефтийн үнийг унахаас сэргийлэх зорилгоор энэхүү шийдвэрийг гаргасан байна. 

Өнөөдөр “ОПЕК+”-ийн гишүүд дээрх шийдвэрийг талаар хэлэлцэнэ. Нефтийн олборлолтыг үргэлжлүүлэн бууруулахаар болсонтой холбогдуулан даваа гарагт нэг торх нефтийн үнэ хоёр ам.доллараар өсжээ. “ОПЕК”-ийн дараагийн уулзалт ирэх 12 дугаар сард болно. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг