Өнөөдөр өглөөний  08.00 цаг хүртэлх өнгөрсөн 24 цагийн хугацаанд Нийслэлийн авто тээврийн шалган нэвтрүүлэх есөн  товчоонд эрүүл мэнд, онцгой, цагдаа, мал эмнэлэг, мэргэжлийн хяналтын 76 ажилтан, албан хаагч үүрэг гүйцэтгэн  ажиллаж байна.  Үүнээс  эрүүл мэндийн байгууллагын 20 албан хаагч ажиллаж байгаа юм.  Дээрх хугацаанд товчоодоор орсон 324, гарсан 286 нийт 610 автомашин нэвтэрсэн байна.  

Эдгээр тээврийн хэрэгслээр нийт 900 зорчигч товчоодоор  орж гарсан бөгөөд  эрүүл мэндийн хяналтаар сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй юм.  

2020 оны 11 сарын 10-ны өдрөөс хойш нийт 254,551 автомашины 602,480 иргэнд эрүүл мэндийн хяналт хийсэн байна.

 

 НЗДТГ-ын  Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс