2019 оны наймдугаар сарын 05-11-ыг хүртэлх долоо хоногийн өрнийн зурхайг хүргэж байна.

Хонь

Энэ долоо хоногт таны хүсэл эрмэлзэл эрч хүчийг нэмж зорилгодоо хүрэхэд дөхөм болно. Урт хугацааны зорилгынхоо төлөө тэмцэж байгаа бол энэ үед ажил төрөл тань өндөр үр бүтээлтэй байна. Санхүүтэй холбоотой санаанд оромгүй эргэлт ирж болзошгүй. 

Хэрвээ та сурахыг хүсэж байгаа бол энэ үед сонголтоо хийх нь таатай. Ажилтай холбоотой аялал нь олон боломжийг өгнө. Аялал жуулчлал хийх эсвэл томилолтоор явж магадгүй. Болгоомжтой байхад илүүдэхгүйг анхаар. Халдлагад өртөх магадлал өндөр тул шинэ хүмүүстэй танилцахаас болгоомжил. 

Долоо хоногийн сүүл үед шинэ сонирхол нь шал дэмий цаг мөнгө барсан зүйл болоод зогсохгүй хангалттай сэтгэл ханамжийг авчрахгүй. Хуучин цахилгаан хэрэгсэл, тавилга засуулахад битгий мөнгө үрээрэй. Тэднийг шинэ зүйлсээр соль. Гал дээр тос нэмэх өчүүхэн жижигхэн асуудлаас хүртэл хол байхыг хичээгээрэй. Таны мэдрэмж зөн совин өндөр байна. Хэн нэгнээр шүүмжлүүлэх нь танд гуниглал авчирна. Гэхдээ танд туслах гэж, сайн санаж хэлсэн гэдэгт итгэ.


Үхэр

Энэ долоо хоногт бизнес эрхлэгч ихрийнхний хувьд өөрөөс нь мөнгө зээлсэн хүмүүсийнхээ араас хөөцөлдөж өрөө төлөх боломжит байдлыг нь хайж олох хэрэгтэй. Та ямар нэг ажлыг ахлах болох үед хэцүү шалгууртай тулгарна. Найз нөхөд тусалж байдлыг нааштай болгоно. Та ч тэдэнд боломжийнхоо хэрээр туслаарай. Чухал бизнесээ хойш тавь. Баяр баясал авахын тулд амьдралаа амт шимттэй болго. 

Эрүүл мэнддээ анхаарал тавих нь таашаал ч байж болно. Амар тайван байдлыг хадгалахын тулд бодлогогүй үг яриагаа хязгаарлах нь зөв. Ажлаа зугаа цэнгэлтэй хослуулах нь эерэг үр дүн авчирна. Өөрийнхөө бүх сул талаа тооц. Тэдгээрийг хаяхын тулд та эхлээд өөрийгөө ялах хэрэгтэй болно.


Ихэр

Ямар нэгэн зүйлд урам хугарах байдал зарим хүмүүст тохиолдож болзошгүй. Элдэв зүйлд уруу татагдалгүй биеэ барих, харилцаа холбоогоо багасгахыг од эрхэс санал болгож байна. Биеийн хүчний ажил ба эрсдэлтэй үйлдэл хийхээс болгоомжил. 

Эмх замбараагүй гараг эрхсийн нэгдэл хүмүүсийг ямар ч шалтгаангүйгээр урван тэрслэх хэв маягтай болгоно. Чухал бичиг баримт эсвэл онцгой мэдээ хүлээж байгаа хүмүүсийн найдвар биелэхгүй байж магад. Урлагийн ажилд оролцох нь танд шинэ найдварыг төрүүлнэ. Хайр дурлал хууран мэхлэлтийг дагуулах хэдий ч танд чухал туршлага авчирна.


Мэлхий

Өөрийн сонгосон салбартаа онцгой чадвараа хүлээн зөвшөөрүүлэх болно. Та урам зоригтой байна. Хайр сэтгэлийн харилцаанд одтой байх болно. Хувийн бизнес эрхэлдэг хүмүүс хүнд суртал ямар хэцүү болохыг ойлгоно. Ямар нэг зүйл таны сэтгэлд нийцэхгүй байвал зөн совиндоо итгэхийг хичээ.
Ихэнх хүмүүс санхүүгийн асуудалтай байгаа учраас олдсон завшааныг ашиглан орлого олох эх үүсвэртэй болох алхам хийгээрэй. Ойр дотнын хүмүүст тань асуудал гарч ирэх бололтой.


Арслан

Энэ долоо хоногт хувийн асуудалдаа гол анхаарлаа хандуулж хэт их ажиллахгүй байх нь зүйтэй. Урам зориг оруулсан хүсэл мөрөөдөл тань бодит болон хувирч болзошгүй. Гэхдээ буруу шийдвэр гаргавал санхүүгийн дампууралд өртөн сэтгэлээр унаж болзошгүй. 

Хайртай хүндээ анхаарал хандуулж, түүнийгээ нэгт тавих нь энэхүү харилцааг улам хүчтэй болгоно. Эрүүл мэндийн байдал болон хайр дурлалын бүтэлтэй асуудлууд нь таныг янз бүрийн дарамт шахалт, стрессээс чөлөөлөх болно. Найз нөхдүүд чухал учраас тэдэнтэйгээ хамт цагийг өнгөрөө. Хамт ажилладаг хүмүүстээ өөрийн мэдлэг, туршлагаа хуваалцахад бэлэн бай. 

Энэ дэмжлэг тань таныг тушаал дэвшихэд бас хөтөлж болох юм. Үнэн эсвэл жинхэнэ юм шиг харагдаж байгаа зүйлсээс болгоомжил. Хуурмаг чиг хандлага өсөх төлөвтэй байна. Бусадтай шашин болон улс төрийн талаар маргаан хэлэлцүүлэг хийхээс татгалз.


Охин

Энэ долоо хоногт охиныхон өдөр тутмын нэгэн хэвийн байдлаас залхаж байгаа бол энэ амтгүй зүйл дээр бага зэргийн амт нэмэх зорилгоор сонирхолтой зүйлүүдийг төлөвлөгөөндөө оруул. Гэхдээ бодит байдлыг олж хар. Юу хамгийн боломжтой ба юу зөвхөн мөрөөдөл болохыг ялгаж ойлго. 

Завгүй ажиллах нь таны нүдийг нээж өгөх болно. Анхааруулга авсан ч гэсэн ямар нэгэн чухал зүйлийг мартах магадлалтай. Сонирхолтой хүмүүстэй уулзах бололтой. Шинэ газар зочлох хөгжилтэй байх болно. Таны зан ааш хувирч бодлогогүй ааш гаргах магадлал байгааг анхааруулж байна. Таны эргэн тойронд байгаа хүмүүсийн зан ааш урьдчилан таамаглашгүй байх болно. Гэр бүлд асуудал гарна. Гэрийн ажилд дарагдах бололтой.


Жинлүүр

Залуу хүмүүс урам зоригийг өдөөхөөс илүүтэйгээр анхаарлыг сарниулах зүйлд татагдана. Гэртээ засвар хийж тохижуулахад таатай. Мөн хамт олны ажил, хамтарсан арга хэмжээ зохион байгуулахад тохиромжтой. Хуурч мэхлэх асуудал тулгарч магадгүй бөгөөд сорилтод бэлэн байх хэрэгтэй. 

Гэр бүлийнхэнтэйгээ муудалцвал хурц байдалд хүрнэ. Ямар ч асуудалд тайван амгалан хандвал үр дүн сайнаар гарах болно. Ганц бие хүмүүс нэлээд хичээсний үр дүнд хосоо олж авч чадах бололтой. Мөнгөө хадгалахын тулд тэвчээртэй байх хэрэгтэй болно. Та өдөр бүрийнхээ дэглэмээс залхсан бол шинэ зүйлийг хайж нээхэд таатай цаг үе байна.


Хилэнц

Долоо хоногийн эхээр хууль эрхзүйн асуудал уур бухимдал үүсгэх болно. Хувийн харьцаанд хүчтэй өөрчлөлт ирнэ. Аливааг хэтрүүлэх нь дараа таагүй үр дүнд хүргэж болзошгүй. Шинэ танилдаа анхаарал, болгоомжтой ханд. 

Хамтран ажиллагсад болон удирдлагатайгаа өөрийн санаа, үзэл бодлоо хуваалц. Хичээл чармайлтынхаа үр дүнд сайшаал хүртэх болно. Долоо хоногийн сүүлээр хэрвээ шинэ ажил эхлэх гэж байгаа бол хэзээ хаана байхаа мэдэх нь амжилтад туйлын чухал нөлөөтэй. Нийтэч бус байдал ихэнх хүмүүст ажиглагдах болно. 

Таны энерги нэлээн доогуур байх ба та бусдаас зожигрох болно. Зарим хов жив үнэний ортой байна. Хэрвээ та алдаа гаргах юм бол хэн нэгэн таныг хов живний бай болгоход бэлэн байна.


Нум

Эрүүл мэнддээ анхаарч, эрүүл хоол хүнс хэрэглэ. Дасгал хийж, байнгын хөдөлгөөнтэй байх нь чухал. Хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэхэд тань харамсмаар жижиг сажиг зүйлс, үл ойлголцол саад болно. Муудсан хосуудын харилцаа мухардалд орно. 

Энэ үед уучлалт их чухал. Хэрвээ та оюун ухааны дасгал, иог, бясалгал хийдэг бол энэ таагүй байдал удахгүй замхарч, тайван болно. Их ажилтай хүмүүс ядарч, нойрмог байдалд автаж болзошгүй. Таныг аз жаргалтай болгох эсвэл нэр хүнд, бизнест нөлөө үзүүлэх амжилтад хүрсэн хүмүүстэй уулзаж ярилц. Анхаарлаа хандуулах чанар болон эрч хүчтэй байдал ажилд хүчтэй нөлөөлж орлого ашгийг дээшлүүлэх болно. 

Олны нүдэнд ил байдаг хүмүүс нийгмийн том хэмжээний арга хэмжээнд оролцохдоо ямар нэгэн асуудал үүсгэхгүй байх тал дээр анхаараарай.


Матар

Хэдийгээр хүндхэн шийдвэр гаргах хэрэгтэй болсон ч амьдралдаа зоригтой шинэчлэл хийх талаар бодож эхлэх нь зүйтэй. Тэвчээртэй байвал гэнэтийн зүйл тохиолдоход хялбархан даван туулна. Хэрэв та ганц бие бол хайр дурлалын шинэ адал явдал хүлээж байна. 

Аялах төлөвлөгөөгөө хэрэгжүүлж эхэл. Ажил хэрэг болон зугаа цэнгэлийг хослуулах нь ашигтай туршлага болох болно. Бодит зүйлд хөрөнгө оруулах нь гэр бүлийн хувьд зөв алхам болно. Таны санхүүд саад болон хууран мэхлэлт гарч ирнэ. Тиймээс та мөнгөтэй холбоотой асуудлыг сайн төлөвлөж байж шийдээрэй. 

Хэрэв одоогийн ажилдаа сэтгэл дундуур байгаа бол өөрчлөлт хий. Сургуульд сурч эсвэл гадаад руу ажиллахаар явах бололтой.


Хумх

Энэ долоо хоногт эрч хүчтэй байх болно. Танд хүчтэй тэмцэгч зан чанар байна. Таны эрч хүч улам нэмэгдэх боловч нөхцөл байдалд дүгнэлт хийх чадвар дутмаг байна. Бардам зангаа дарж, нийтийн зорилгод хамтран тэмц. Зарим зугаатай зүйлийг амьдралдаа оруулж ирснээс эрүүл мэнд сайжирч, ажиллах урам зоригоор бялхах болно. 

Ашигтай наймааны боломжийг бүү алд. Тооцоо хийх, төлбөрөө төлөх, зээлдүүлсэн мөнгөө цуглуулах зэрэг нь долоо хоногийн төгсгөлийн сайн ажил болно. Хувиа хичээсэн зан түгшүүртэй байдалд оруулна. Хэрвээ та хэн нэгнийг гомдоож байсан бол уучлалт гуй. Хамаатнууд болон ойр дотныхоо хүмүүстэй уулзаж чин сэтгэлийн яриа өрнүүлэхэд таатай.

Загас

Энэ долоо хоногт завгүй байх ч та олон зүйлд хүрч чадна. Эрүүл мэндээ бод. Халдвартай газраас хол байж өөрийгөө хамгаал. Таны биеийн байдал бага зэрэг сулхан байна. Од гараг таны эрч хүчийг дэмжиж байна. Тиймээс та хайр сэтгэл, мөнгө санхүүдээ яаж амжилт олохоо бодож тунгаа. Хүнд залхмаар даалгавар авсан ч үүнийг хурдан хийж дуусга. 

Та эргэн тойрондоо гэр бүлийн гишүүдийг тайван байлгах таатай уур амьсгал бүрдүүлэхийн тулд цаг зарцуул. Өөрийгөө хөгжилтэй байлгах олон нийтийн ажилд хамрагд. Ажил дээр хяналт, сорилт явагдах болно. Та гэр бүлдээ үүрэг хүлээвэл тулгарч буй асуудалд бүү бухимдаарай. Бүх зүйл сайхан болно.