Аравдугаар сарын 14-20-ныг хүртэлх долоо хоногийн өрнийн зурхайг хүргэж байна.


Хонь

Энэ долоо хоногт хэрвээ та гэр бүлийн зарим гишүүнд гомдож яваа бол энэ тухайгаа ярилцаарай. Тэдэнтэй ухаалгаар харилцвал асуудал шийдэгдэнэ. Харилцан тохиролцох, буулт хийх шаардлага гарна. 

Шийдвэр гаргахаа түр хойшлуул. Үйл явдлаас хол ажиллах нь бүтээлч байдалд саадгүй байх болно. Буруу тоглоомонд бүү оролц. Бүтэлгүй зүйлээс хол байхын тулд өөртөө итгэлтэй бай. Олон нийтийн цуглаан, хэлэлцээрээ хойшлуул. Боломжууд хязгаарлагдмал ч таны амьдралд шинэ эерэг харилцаа хандлага орж ирнэ. Уран бүтээлчид амжилтад хүрч, сайн бүтээл гаргах болно.


Үхэр

Энэ долоо хоногийн эхээр таны эрч хүч, сэтгэл хөдлөл нь тавьсан зорилгодоо хүрэхэд зохистой, ухамсартайгаар ашиглаж болох хэрэгсэл байна. Олон арга хэмжээний алинд нь явахаа шийдэх тун хэцүү байх болно. Бүгд л таныг хөгжөөж чадна. Танд гэрийн ажил хийхэд амар байхгүй. Гэхдээ та сайн эцэг эх, гэрийн эзэн байна. Амьдралын эрч хүч өндөр түвшинд байх бөгөөд энэ нь таныг албан ажил болон хувийн амьдралд амжилт гаргах нөхцөлийг бүрдүүлж өгөх болно. 

Долоо хоногийн сүүл рүү хуулийн дагуу ажил хэрэг эхлүүлэх болон гэрээ хэлэлцээр хийхэд хамгийн тохиромжтой цаг. Завгүй ажиллах тул хосууд хоорондын харилцаагаа анхаар. Та гэр орныхоо ажил төрлийг хийж байсан ч сэтгэл санааны тогтворгүй байдал нэмэгдэж болзошгүй. Тааламжгүй явдлууд, урдаас тооцоолоогүй зардлууд гарч мэднэ.


Хамтатгах

Бусад хүмүүсийн үлдээсэн хэцүү даалгавар, төслийг авч манлайлан гүйцэтгэхээс айх хэрэггүй. Таны идэвх чармайлт үнэлэгдэх болно. Хүүхдүүддээ анхаарлаа хандуул. Хараа хяналт суларснаас болж нэлээд хэл аманд өртөх магадлалтай. 

Харин долоо хоногийн сүүл рүү өөртөө хэт их ачаалал өгөөд хэрэггүй. Хэлэлцээрт эсрэг талын байр суурийг хүндэтгэх нь таатай үр дүнд хүргэнэ. Санхүүгийн асуудал таныг зовооно. Та цагтаа өрөө төлбөл өр таныг тийм ч их зовоохгүй. Мөнгө зарцуулдаг аргаа өөрчил. Нөлөө бүхий хүмүүстэй үл ойлголцолд хүрэхгүйн тулд хэлэх үгээ сонгохдоо бодолтой байх хэрэгтэй.


Мэлхий

Жинхэнэ бодит байдал, уран зохиомж хоёрын ялгааг олоход хэцүү байх болно. Хэрвээ та бусад хүмүүст уур цухлаа гаргавал гарз хохиролтой байна. Хүч чадал, хараа хяналтаа харилцан уялдаанд оруул. Зураг зурах, хөгжим сонсох зэрэг нь таныг сэргээж гүнзгий сэтгэгдэл төрүүлж тайван болгож чадна. 

Наймаа арилжаа эрхлэн явуулж байгаа бол одоогийн зарцуулалтад анхаарал тавих хэрэгтэй болно. Зарлагаа хяналтаас гаргахгүй байлга. Бүх санаачилгыг гартаа авах боломж өндөр байна. Долоо хоногийн сүүлээр тэвчээргүй байдал, түгшүүртэй уур амьсгал зонхилж байна. Эрх чөлөөтэй байх эрмэлзэл буцлах авч нөхцөл байдалд түргэн зангаар хандахаас зайлсхий. Өөрийн итгэдэг хүнтэйгээ ч болгоомжтой харьц.


Арслан

Хэрэв та машин механизм жолоодох болон хурц ирмэгтэй багаж хэрэгсэл ашиглах болбол маш болгоомжтой, ухаалаг хандах хэрэгтэй. Анхаарлаа сулруулж огтхон ч болохгүй. Таны тоохгүй өнгөрөөдөг баяр баясал бол хоол хүнснээс авах шим тэжээлт бодис юм. 

Хэрэв та хамаагүй хоол унд хэрэглэн дасгал сургуулилтаа хийхгүй байвал сэтгэл дундуур байдалдаа эргээд орно. Яг одоогоор танд романтик харилцаа үгүйлэгдэж байна. Гэхдээ  хичээл зүтгэлийн үр дүн таныг гайхшруулна. Шинэ өөрчлөлтийг эхлүүлэн хувийн харилцаандаа өөрчлөлт хий. Өөдрөг, өөртөө итгэлтэй байдал тань эрч хүчийг цуглуулах болно. Сайн дурын ажилд оролцвол сэтгэлийн их баяр баясгалан авах болно. Ганц бие хүмүүс хэн нэгэнтэй анхны болзоонд явна.


Охин

Олон хүмүүсийн өмнө өөрийгөө бүтээлчээр илэрхийлэх, сонирхолтой сэдвээрээ илтгэл тавих нь гайхамшигтай мэдрэмж авчирна. Олон төрлийн санаанд оромгүй зүйлс тохионо. Хайр сэтгэлийн шинэ адал явдал айсуй. Шинэ хайр дурлал танд аз турших сэдлийн оч хаяна. 

Гэр бүлийн ихэнх асуудалд зохицуулагчаар томилогдоно. Гэхдээ таныг хэт ачаалал болон стресст оруулах нөхцөлийг зөв хуваарил. Таны бусдыг ятгаж өөрийнхөө эрхэнд оруулах чадвар нэмэгдэнэ. Бүтээлч сэтгэлгээ дансан дахь мөнгөний тоог ихэсгэхэд нөлөөлнө. Аз туршсан зүйлд болгоомжтой ханд. Танд аз тохиох боловч хэт их хөөрвөл өөртөө гай авчирна.


Жинлүүр

Санаанд оромгүй зүйл ч их үр нөлөөтэй байна. Та өөрийгөө хянах чадвартай байх бөгөөд сэтгэл санааны байдлаа удирдаж чадна. Ажлын газарт олон үйл явдал тохиох бөгөөд албан тушаалын санал эсвэл шагнал урамшуулал авч амжилтад хүрсэн юм шиг санагдана. Зугаа цэнгээнд мөнгөө үрэхийн оронд ухаалаг зарцуулсан нь дээр. 

Од эрхсийн нөлөө таны мэдрэмжийг сэргээж, уран сэтгэмж, урам зоригийг нэмэгдүүлнэ. Одод таны оюун ухааныг өргөсгөх болно. Бүх уулзалт, ярилцлага таны санаснаар явагдаж, нэр хүндийг тань өсгөнө. Санаандгүй байдлаар сайн найзтайгаа хайрын романс үүсгэнэ. Хувийн амьдрал тань тэнцвэргүй байх боловч та тогтвортой байдлыг үүсгэж чадна.


Хилэнц

Энэ долоо хоногт хайртай хүмүүстэйгээ ойр харьцахад таатай. Өөрийн алхам бүрийг сайн төлөвлөх хэрэгтэй. Амжилтандаа бүү эргэлз. Харилцаа холбоо зарим ажлыг хойшлогдох   цуцлагдах нөхцөл үүсгэнэ. Гэрээ хэлэлцээр, ажлын уулзалтууд зэрэгт сөргөөр нөлөөлөх, үл ойлголцол үүсгэх байдлаас сэргийл. Урьдчилан мэдэгдээгүй ирсэн мэдээлэлд ч эерэг ханд. 

Таны нөхцөл байдлыг шууд ойлгох чадвар хязгаарлагдмал байгаа тул бүх асуудалд хариу үйлдэл хийхээсээ өмнө сайтар бод. Эрч хүч тань давуу тал болно гэдэгт итгэлтэй байж болно. Танд аливааг хэтрүүлэх нь маш хялбар мэт санагдана. Энэ эрч хүчийг та бусдыг энэрч туслахад зориул.


Нум

Зөрчилдөөнтэй байсан хүнтэйгээ буцаж эвлэрэхэд тохиромжтой үе тохиож байна. Та хүмүүсийн зэрэг зиндааг ялгаварлан үзэлгүйгээр тэдэнд өмөг түшиг болох болно. Оддын нөлөөлөл танд сайнаар ирэх учраас амжилт их байх болно. Ажил үүргээ тодорхой ойлгож хэрэгжүүлэх нь цаашдын хүндрэлийг багасгах болно. 

Таны анхаарал мөнгө хэрхэн олох болон зарцуулах дээр төвлөрнө. Та харин их ашгийг хуримтлуулж чадахгүй ч зорилготой бай. Зарим нэг зугаатай зүйлийг амьдралдаа оруулж ирснээс эрүүл мэнд сайжирч, ажиллах шинэ урам зоригоор бялхах болно. Бэрхшээлийг тулж зогсоход хэцүү санагдах хэдий ч та өөрийн үүрэг хариуцлага, хүсэл шуналаа ухаалгаар тэнцвэржүүлж чадна. Та ойр дотнын хүмүүстэйгээ баярт оролцож, цагийг хөгжилтэй өнгөрөөнө.


Матар

Долоо хоногийн эхээр бүх зүйлээ амжуулж, оройтож ажиллахад гэмгүй. Хэн нэгэн таныг ажлын байран дээр дарамтлах асуудал гарч магад. Шаардлагагүй үүрэг даалгавар өөр дээрээ овоорохыг бүү зөвшөөр. Зарим нэг санхүүгийн асуудлууд гарч ирж таны төлөвлөгөөг нураахаар байдал үүсч болзошгүй. Гэвч та хүчтэй хэвээр байна. Тиймээс чухал уулзалт, ярилцлагаа хойшлуулах нь ухаалаг хэрэг юм. 

Долоо хоногийн сүүлээр бизнесийн түнштэйгээ үүсгэсэн зөрчил тэмцэл нэмэгдэх бөгөөд тэр үед таны гарт байгаа хүчийг та удаан барьж чадахгүй. Хүмүүсийн хэлж буй зүйлийг сайтар сонсохыг хичээ. Хайр дурлалын харилцаандаа болгоомжтой хандахыг зөвлөж байна. Санхүүгийн байдлаасаа эмээсэн айдас түгшүүрээ даван туулж чадвал бүх зүйл байх ёстой байрандаа очно.


Хумх

Амьдралаа өөрчлөх гэж байгаа бол хамгийн шилдэг гэсэн уралдаан тэмцэлд өөрийгөө сориод үзээрэй. Таны дайчин, хичээнгүй зан бодсоноос чинь ч дээгүүрт аваачих болно. Шинэ амьдрал зохиож байгаа хосууд хэн нэгнээс тусламж хүлээн авна. Санал зөрөлдөөн таныг тойрч эргэлдэх тул оюун ухаанаа амар тайван байлгах нь чухал. Та амархан тайвширч уужуу амьсгаа авах болно. Таны ямар ч нөхцөл байдлыг зохицуулж авьяас ажил хэрэгт хөгжил дэвшлийг авчирна. 

Долоо хоногийн сүүлээр гарсан боломжийг өөрөөсөө бүү түлх. Харах ёстой хүн нь таны мэдлэг чадварыг олж харах тул хэт хичээх хэрэггүй. Та орлогоо нэмэгдүүлж, санхүүгийн байдалдаа сэтгэл хангалуун болохыг хүсэж байгаа бол боловсролоо ахиулахыг эрхэмлээрэй. Таны сэтгэл санааг тайвшруулах дасгал хийвэл биеийн тань алжаалыг ч бас тайлах болно.


Загас

Долоо хоногийн эхээр хамтрагчтайгаа буруу ойлголцсон бол учраа ололцох үйл ажиллагааг зохион байгуул. Худалдаа наймаанд мөнгө сайн олно. Гэхдээ мөнгөөр авч болдоггүй олон зүйл байдаг гэдгийг сана. Зарчмын асуудлаар ширүүхэн маргаан үүсэх ба шударга бус шүүмжлэлд өртөж магадгүй байна. Эцэг эхчүүд өсвөр насны хүүхдийн талаар санаа зовох бололтой. 

Долоо хоногийн сүүлээр бардам зангаа хэтрүүлэх, бусдыг хэт шүүмжлэх зэрэгтээ хянуур бай. Таны эрч хүчийг барах залхмаар ажил бүү эхэл. Эрч хүч, амьдрах чадвар сулхан байна. Та ашигтай гэрээнд гарын үсэг зурж мөнгө олохыг яарах хэрэггүй.