2019 оны 11 дүгээр сарын 04-10-нийг хүртэлх долоо хоногийн өрнийн зурхайг хүргэж байна.

Хонь

Энэ долоо хоногт харилцаанд үүссэн хагарал толгойн өвчин болно. Өөрийн орчиндоо засвар хийж, зарим зүйлийг янзлах нь цагаа олно. Ганц бие хүмүүсийн хайр дурлалын амьдралд гарах жижиг сажиг асуудлууд сэтгэл хямрааж магадгүй. Урьдын сэтгэл түгшээсэн явдал таныг дахин сэдрээж, сэтгэлийг хямраах магадлалтай. 

Ширүүхэн сорилтой учирсан ч саад тотгорыг даван туулж чадна. Өөрийн үйл хөдлөл болон хэлж буй зүйлсээ хяна. Онцгой асуудлыг шийдэхдээ зөн билгээ анхааралдаа ав. Мөнгөө чухал зүйлд л үр. Жижиг хэсэг эсвэл нарийн зүйлд анхаарал дутаж магад.


Үхэр

Энэ долоо хоногт энгийн байдлаас зайлсхийх нь хөгжилтэй, сайхан болгож чадна. Ажил амралтаа хослуулан бүгдийг амжуулахыг хичээ. Хэрвээ эрсдэлтэй зүйл хүсвэл эрүүл мэндийнхээ аюулгүй байдлыг нэн түрүүнд анхаар. Бизнесийн ухаантай хүмүүс азтай байх болно. Таны харьцааны чадвар өндөр байх бөгөөд ялангуяа ажил хэргийн шугамаар хэлсэн үг чинь жинтэй байх болно. 

Өөрийгөө юу хүсч байгааг юуны түрүүнд ойлго. Бусад хүмүүс таныг хэрхэн хүлээж авч байгаа талаар санаа зовохоо болих хэрэгтэй. Төрийн байгууллагад хандсан хүмүүс нааштай хариулт авах болно. Гэр бүлийнхээ талаар ямар нэгэн чухал шийдвэр гаргасан байгаа бол хэлэхээ түр хүлээ. Хайр дурлал анхаарлын төвд оршино. Таатай нөхцөлд хайртай хүнтэйгээ хамт цагийг өнгөрөөх нь үр дүнтэй байна.


Хамтатгах

Энэ долоо хоногт ажил дээр тань худал хуурмаг таагүй зүйл их байх боловч таны эрч хүч сайн байна. Хамтын ажиллагааны үр дүн ашгаа өгнө. Завгүй ажиллах эсвэл завтай байх шийдвэр гаргах эсэх нь хайрын холбоонд гол нө

лөө үзүүлэх бололтой. Тоглоомд хожих, зээлээ буцаан авах, ашигтай наймаа хийх боломжтой байна. Хувийн амьдрал илүү өргөжнө. Гаднын хүмүүстэй мэдлэг солилцох үр дүнтэй байж болох юм. Аливаа маргаанд ах дүүсийн дундуур орох хэрэггүй. Хайр дурлалын шинэ романс эхлүүлэх, хүнтэй танилцах нь хөнгөмсөг, захирангуй зангаас болж нулимс унагах, сэтгэл гонсойх байдалд хүргэнэ. Ганц бие хүмүүс итгэмтгий эсвэл зөрүүд зандаа хууртагдана.


Мэлхий

Энэ долоо хоногт таны байр суурь дээшлэн, нэр нөлөө нэмэгдэнэ. Нөхөрлөл үр ашигтай, бүтээлч байх болно. Гэр бүл найз нөхдийнхөө дэмжлэгт итгэж болох ч бүх бооцоогоо тавих хэрэггүй. Гагц бие хүмүүсийг харамсах, сэтгэл гонсойх шалтгаан болох уулзалт, шинэ танил хүлээж байна. 

Хүүхдүүд гэртээ тэжээвэр амьтан тэжээхийг хүсч магадгүй. Хэрвээ та амьтанд хайртай бол яагаад болохгүй гэж. Харин эсрэгээрээ бол шууд хориглохын оронд сайтар ярилц. Гэрээ тохижуулах нь их ажил өрнөх боловч гэр бүлийн гишүүдийн дунд бухимдал үүснэ. Маргаантай асуудлыг хэлэлцэхээс зайлсхий.


Арслан

Энэ долоо хоногт уур бухимдал таны хөгжих боломжийг туршина. Санаанд оромгүй зарим асуудлууд үүснэ. Гэвч та сэтгэл хөдлөлөөр бүү ханд. Өөрийн хариуцан хэрэгжүүлж буй төсөл төлөвлөгөөнийхөө төсвийг хэтрүүлэхгүй байхад анхаар. Нийгмийн үүрэг даалгавар хувийн асуудалтай зөрчилдөнө. Ил тод бус ойлгомжгүй байсан зүйлс бүгд ил гарч ирнэ. Өөр үүрэг хариуцлага санал болговол амлалт өгөхдөө болгоомжтой бай. 

Учир нь хэрвээ таны эрүүл мэнд хэцүү байвал ядарч цуцах магадлалтай байна. Олон нийтийн арга хэмжээг зохион байгуулахдаа хөгжилтэй байдлаас илүүтэйгээр үүрэг хариуцлагаа ухамсарлан хийх хэрэгтэй. Зарим хүмүүс хайр дурлалтай холбоотой чухал асуудлыг шийдвэрлэх байдал руу татагдан орно. Санхүүгийн байдал тогтворгүй байх бөгөөд зарим нэг тогтворжилт шийдмэг алхмын үр дүнд ажиглагдана.


Охин

Энэ долоо хоногт ажилсаг хүмүүс гэр бүлийнхээ хэрэгцээнд сайн өөрчлөлт хийж чадна. Эрүүл мэндээ анхаарч гэмтээхээс болгоомжил. Та хүсэл зорилго нэгтэй, санаа нийлдэг хүмүүстэйгээ цагийг сайхан өнгөрөөх хэрэгтэй. 

Хүчтэй дур хүсэл нь хайр дурлалын харилцааг хялбархан эхлүүлэх болно. Өр зээлээ бусдаас нэхэмжилж авч чадах байх. Жолооны ард суувал болгоомжтой байх хэрэгтэй. Замын хөдөлгөөний дүрэм зөрчвөл элдэв асуудал гарч болзошгүй.


Жинлүүр

Энэ долоо хоногт та мөнгөө зарцуулахдаа сонголтоо зөв хийж чадахгүй бол санхүүгийн зөвлөхөд ханд. Буруу зуршилтай холбоотой хэрэглээг хязгаарлаж, таны толгойг эргүүлэх хүмүүсээс болгоомжил. Зарим хүмүүст дэглэм барихаар хичээх нь хүнд байх болно. Хайрттайгаа хийсэн хэрүүл маргааны тэмцэлд ялна гэж зүтгэвэл муу үр дагавар гарна гэдгийг анхаар. 

Анхаарлаа дээд зэрэгт байлга. Гэмтэж бэртэхээс болгоомжил. Хэрэв та аль хэдийн найдвартай байр суурьтай болсон бол дарга чинь таны чадварыг үнэлэн цалин нэмэх болно. Өнгөрсөнөө эргэн дурсахыг хүсдэггүй хүмүүс дахин алдаатайгаа учирдаг гэдгийг анхаарч хааяа өнгөрсөнөө эргэн харж байхыг сануулж байна. Ганц бие хүмүүс хэн нэгэнд дурлах болно.


Хилэнц

Энэ долоо хоногт чухал уулзалт, санхүүгийн хэлэлцээр, бизнесийн уулзалтын үеэр тайван бай. Эмх замбараагүй гараг эрхсийн нэгдэл зарим хүмүүсийг ямар ч шалтгаангүйгээр урван тэрслэх хэв маягтай болгоно. Зарим хүмүүс ажлаа эсвэл сургуулиа өөрчлөхөөр шийдэх бололтой. Өөрийн төлөвлөгөөг яг таг тодорхойл. Танд ирээдүйд хэрэгжүүлэх агуу санаа төрөх болно. 

Мөн та аяллын тухай бодох болно. Гэр бүлийн хүмүүс тань таныг дэмжиж туслахад бэлэн байна. Ажил дээрээ ч бусдаас тусламж гуйхдаа санаа зовох хэрэггүй. Ганц бие хүмүүс урьд нь хэзээ ч анзаарч байгаагүй нэгэнд анхаарлаа хандуулах бололтой.


Нум

Энэ долоо хоногийн эхээр уран бүтээлч нарт таатай үе тохиож байна. Энэ үед шилдэг бүтээлээ туурвиж эхлэхэд тохиромжтой. Хэрэв одоогийн амьдралын хэв маяг тань гэрийнхээ төсвийг хоосруулж байгаа бол зарлагаа багасгаж, үндсэн хэрэгцээний зүйлээ бага багаар худалдан авахыг оролд. Гэр бүлийн гишүүдийн дунд өмч хөрөнгөтэй холбоотой асуудал гарч болох юм. 

Бүтээлч байдал өндөр байж долоо хоногийн эцэст гэхэд хийж дуусгах ёстой байсан ажлаа бүрэн хийж чадна. Ямар нэгэн баяр зохиох гэж байгаа бол хоол, архи дарсаа хэтрүүлж болохгүй. Гэртээ өөрчлөлтийг хийнэ. Ямар нэгэн тодорхой зорилгогүйгээр энд тэнд зугаалахын оронд зорисон газар луугаа аялах нь таны сонирхлыг татна.


Матар

Энэ долоо хоногийн эхээр хууч өвчин хөдлөх магадлал өндөр байгаа тул гам алдахгүй байхыг эрхэмлэ. Өөрийгөө их хүчлэхээс сэргийл. Өөрийн өгч чадах зүйлийг бусдад хандив болгон өгснөөр түүнээс ирэх хариу таныг гайхшруулах болно. Бизнесийн гэрээ хэлэлцээр ашиг тусаа өгнө. Ганц бие амьдралд дахин эргэн орсон хэн нэгэн хуучин амьдралаа санагалзана. 

Долоо хоногийн сүүл рүү уйтгартай байдлаас болж сэтгэл хямралтай байна. Нийгмийн харилцаанаас болж санхүүгийн асуудал үүсч магадгүй. Өөрчлөлт хийх шаардлагатай бол залхаж болохгүй. Үнэтэй эд бараа худалдан авахад тааламжгүй. Санхүүгээ нягтлан, цэгцлэх нь зөв. Хайртай хүн болон найз нөхдөөсөө холбоо таслахгүй ч цагийг ганцаараа өнгөрөөхөд тааламжтай. Та эргэн тойрондоо гэр бүлийн гишүүдийг тайван байлгах таатай уур амьсгал бүрдүүл.


Хумх

Энэ долоо хоногт та гэр бүл, най з нөхөдтэйгөө бас өмнө нь уулзаж байгаагүй хүмүүстэй гайхалтай цагийг өнгөрөөнө гэдэгтээ найдаж болно. Од эрхсийн илгээх энергийн тусламж нь танд ирж буй хүнд нөхцөл байдал, асуудлуудын учрыг олоход туслах болно. Та бусдын үгийг ухаалгаар хүлээн авч, бодож цэгнэ. Хэрэггүй үг яриаг хогийн саванд хийж, танд нөлөөлөхийг бүү зөвшөөр. 

Хэт удаан цаг шаардагдах ажлаа хойш тавин амарч, оронд нь бүтээлч сэтгэлгээ шаардах үр бүтээлтэй ажилд анхаарлаа хандуул. Өөртөө анхаарал тавин, эрүүл мэнддээ хэрэгтэй зүйлсийг худалдан ав. Хосууд хайр сэтгэлийн холбоогоо өргөжүүлж чадах бол харин ганц бие хүмүүс өөрийн хайж буй тохирохуйц хүнтэй уулзана.


Загас

Энэ долоо хоногийн эхээр танай гэр бүлийн уур амьсгал гэрэлтэх болно. Таны бусдаас илүү сэтгэх чадвар болон хашир зан тань бүгдийг өөртөө итгүүлэхэд тусална. Дүрэм журмын хэв хэмжээг хэтрүүлэхээс болгоомжил. Эсрэг тохиолдолд хуулийн арга хэмжээтэй тулгарна. Азтай завшаан ирж байгаа тул гэнэтийн нөхцөл байдалд бэлэн бай. Ганц бие хүмүүс хайр дурлалтай учирна. Хүүхдүүддээ онцгой анхаарал шаардах үе. Бага насны хүүхэдтэй бол сайн харгалзах нь зөв. 

Долоо хоногийн сүүлээр найз нөхөдтэйгөө цагийг өнгөрөөн, сайхан хоол зооглох нь сэтгэл сэргээнэ. Санаанд оромгүй мэдээ хүлээж авах магадлалтай. Сэтгэлзүй сайн байвал та гонсойхгүй. Хэрэв таны гэр бүл орлогоосоо илүү ихийг зарцуулна гэж шийдсэн бол дэлгүүр хэсэх үед зөрөлдөөн болох болно. Нууц задарч, энэ илчлэлтэнд сэтгэл дундуур байх болно.