Увс аймаг дахь хилийн 0311-р ангийн хилийн харуулд үүрэг гүйцэтгэж байсан байлдагч Ц.Вангансүрэн нь 2019 оны 1 дүгээр сар 30-ны өдөр морин уналгатайгаар хилийн харуулын байрлалыг орхин цэргийн албанаас оргосон байна. 

Байлдагч Ц.Вангансүрэн нь Завхан аймгийн Асгат сумын харъяат 2018 оны 10-р сард цэргийн албан татагдан ирсэн. 

Уг байлдагч 19 настай, чөлөө хүсч байгаагүй юм байна. Эрлийн явцад ОХУ руу хил давсан нь тогтоогдож, энэ талаар ОХУ-д талд мэдэгдэж эрлийн ажиллагааг хамтран зохион байгуулж байгаа юм байна.