Оросын сэтгүүлч Аркадий Бабченко Украины нийслэл Киев хот дахь гэрийнхээ ойролцоо буудуулсны улмаас шархаа даалгүй нас баржээ. Энэ тухай Украины  цагдаагийн газар мэдэгдсэн байна.  
 
Украины ДХЯ-ны мэдээлснээр, А.Бабченког буудсан талаар түүний эхнэр цагдаа нарт мэдэгдсэн байна. Урьдчилсан мэдээллээр, тэрбээр нуруундаа шарх авсан бөгөөд эмнэлэг хүргэгдэх замдаа нас баржээ. Хэргийн газар мөрдөн шалгалт явуулж байгаа аж.  
 
Оросын зохиолч, сэтгүүлч А.Бабченко нь "ТВЦ", “Первый канал”, “Московский комсомолец”, “Шинэ сонин” зэрэг газартай хамтран ажиллаж байжээ. Киев хотод тэрбээр Крым-Татарын “ATR” телевизэд нэвтрүүлэг хөтлөн явуулдаг байсан аж.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг