Аргентин улсын нийслэл Буэнос-Айрес хотноо 10 дугаар сарын 06-18-ны өдрүүдэд Залуучуудын олимпын III наадам амжилттай үргэлжилж байна. Залуучуудын олимпийн наадамд буудлагын холимог багийн төрөлд ОУХМ Э.Энхмаа, Унгар Улсын тамирчин Залан Пеклер нарын баг ОХУ болон Мехсикийн хамтарсан багийг 10:9 оноогоор ялж залуучуудын олимпийн аварга боллоо. Мөн жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 55кг жинд зодоглосон Г.Тэмүүжин, эмэгтэйчүүдийн 52кг жинд зодоглосон Л.Сосорбарам нар Мөнгөн медаль хүртээд байгаа билээ.

Дэлхийн 206 улсын 4,600 гаруй тамирчид 32 спортын төрлөөр 241 багц медалийн төлөө хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байгаа энэ удаагийн наадамд Монгол улсын баг спортын 6 төрөлд 11 тамирчин, 9 дасгалжуулагч албаны хүмүүсийн бүрэлдэхүүнтэй оролцож байна.