Боловсрол, шинжлэх ухааны яам холбогдох мэргэжлийн байгууллагуудын хамтаар орон нутаг явах оюутнуудыг тодорхой хуваарийн дагуу "COVID-19"-ын PCR шинжилгээнд хамруулж байна. 

Нэгдсэн шинжилгээний эхний өдрүүдэд оюутны байрнаас гадуур амьдарч байгаа оюутнуудыг хамруулж эхэлсэн. 

Үргэлжлүүлэн их, дээд сургуулиудын дотуур байранд суудаг оюутнуудыг хамруулах юм. Гэхдээ дотуур байрны оюутнуудын шинжилгээг гадуур цэгүүдээр авахгүйгээр нэгдсэн журмаар дотуур байранд нь зохион байгуулна.  

Ийнхүү нэг дор хэт ачаалал, бөөгнөрөл үүсгэхгүйгээр халдвар хамгаалал, хорио цээрийн дэглэмийг хатуу мөрдөн ажиллаж байна.