Монгол Улсын Филармони бүх нийтийн боловсролыг дэмжих “Хөгжим” хөтөлбөрийн хүрээнд олон арга хэмжээ зохион байгуулж байгаа билээ. Үүний нэг нь хүүхдийн  баярт зориулсан "Петя ба чоно" хүүхдэд зориулсан симфони үлгэрийн тоглолт юм. 

Оросын алдарт хөгжмийн зохиолч С.С.Прокофьев “Петя, чоно хоёр” үлгэрт симфонийн цомнол, хөгжим бичиж, өнгөрсөн зуунд дэлхийн олон жаалыг сонгодог урлагт дурлуулсан юм билээ.

Бараг 83 жилийн өмнө туурвисан симфони үлгэр 4 нь ч удаа хүүхэлдэйн кино болон дэлгэцнээ амилж 2007 онд Оскарын “Богино хэмжээний хүүхэлдэйн кино” төрөлд шилдгийн шилдэг бүтээлээр шалгарч байжээ.
Аливаа зүйлийг ажиглан, учрыг нь танин мэдэх дуртай Петя хүү болон уг бүтээлийн дүр бүр ямар нэгэн хөгжмийн зэмсгээр илэрхийлэгддэг билээ. Хөгжимт үлгэрийг ирэх сарын 1-нд буюу эх үрсийн баяраар Улсын Филармонийн Симфони найрал хөгжим бяцхан хүүхдүүдэд Петя хүүгийн талаар симфони үлгэр ярьж өгөх нээ.

Тасалбарыг: https://www.ticket.mn/event/266/ болон 1900-1800 үнэгүй хүргэх юм.