Ховорхон харагдах Пикассо болон Монегийн уран бүтээл Лондоны Кристигийн дуудлага худалдаанд орох гэж байна. Тус ховор бүтээлүүд нь Пэгги болон Дэвид Рокфеллэрийн цуглуулгын хэсэг бөгөөд өнгөрсөн сард Нью-Иоркийн дуудлага худалдаагаар борлуулалтаараа рекорд тогтоосон байна. 

Пабло Пикассогийн 1942 оны "Femme dans un fauteuil" 18-аас 25 сая, 1935-аас 1945 онд түүний muse-ийн хөрөг, Дора Маар, Клаудэ Монегийн 1877 оны бүтээл болох Le Gare Saint-Lazare, vue extérieure нь 22-оос 28 сая Англи фунт стирлингээр борлогдохоор тооцоологдож байгаа гэнэ. 

Нэг цувралын 12 бүтээл нь Парисын хөл хөдөлгөөнтэй амьдрал буцалсан зогсоолыг харуулсан байна. Эдгээр бүтээлүүд нь энэ сарын 20-ны орой борлуулагдах Кристигийн хамгийн өндөр үнэтэй Импрессионист болон Модерн бүтээлүүд гэнэ. Уг дуудлага худалдаа маргааш Английн 8 Кингс гудамжинд, 7 цагт эхлэх юм байна.