Порно од Тейлор Жейксон өнгөрсөн долоо хоногт асаалттай Тeсла машинаа автомат жолоодлогын горимд шилжүүлэн,  найз залуутайгаа машиндаа секс хийсэн бичлэгээ порн сайтад байрлуулсан нь аль хэдийн хоёр сая хандалт авчээ. 

Энэ талаар Тесла компани мэдэгдэл хийжээ. Уг мэдэгдэлд машины жолоодлогыг автомат горимд шилжүүлсэн ч машин нь “бие даан жолоодлого хийх боломжгүй” бөгөөд хоёр гараа жолоодлогын хүрднээс  цаг ямагт салгахгүй байх шаардлагатайг жолооч нарт сануулсан байна. Харин тус компанийн гүйцэтгэх захирал Элон Маск огт санаа зовсон шинжгүй байжээ. Тэрээр уг явдалыг харин ч овжиноор ашиглан “автомат горимыг бидний төсөөлж байснаас илүү өөр нөхцөл байдалд ашиглах боломжтойг харлаа” хэмээн твиттер хуудаснаа хошигножээ.

Гэсэн ч Теслагийн фенүүд Элоны уг сэтгэгдэлд таатай хандаагүй ба тус үйл явдал гамшиг дагуулж болох байсныг сануулжээ. Нэгэн хэрэглэгч “Энэ бол маш аюултай үйлдэл....тоглоом наргиаг хойш нь тавьж, гарч болох аюулд үргэлж сэрэмжтэй байх хэрэгтэй” хэмээн бичжээ.  

Теслагийн машиныг эрсдэлтэй жолоодож байгаа анхны үйлдэл нь энэ бичлэг биш бөгөөд өнгөрсөн жил машинаа автомат жолоодлогын горимд шилжүүлэн унтаж буй бичлэг нь мөн хэвлэл мэдээллийн хэрэгсэлийн тэргүүн нүүрэнд бичигдэж байсан удаатай.


Эх сурвалж: www.mirror.co.uk