Нэг цаг завсарласан НИТХ-ын хуралдаан үргэлжилж, даргаа сонголоо.

Завсарлагааны өмнө заалнаас нэрээ дэвшүүлсэн Ц.Байгальмаа нэрээ татаж буйгаа мэдэгдсэн.  Тиймээс Р.Дагва өрсөлдөгчгүй болсон учир санал хураалтын нээлттэй явууллаа.

Саналын дүнгээр хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн 66.7 хувь нь түүнийг дэмжлээ.

Ингэснээр Р.Дагва нь төлөөлөгчдийн олонхын саналаар НИТХ-ын даргаар сонгогдов. Түүнийг МАН-ын Удирдах зөвлөл болон МАН-ын бүлгээс нэр дэвшүүлсэн юм.