Ой хагастай байхад түүний хөлийг тайрах мэс ажилбар хийсэн. Харин хэн ч түүнийг 8 насандаа эрэлт хэрэгцээтэй загвар өмсөгч болно гэж төсөөлөөгүй.

Дэйзи-Мэй төрөлхийн fibula hemimelia гэсэн оноштой төрсөн. Ой хагастай байхад түүний хөлийг өвдөгнөөс доош тайрч авсан бөгөөд тэрээр хиймэл хөлтэй болж, дасах л үлдсэн. Харин одоо тэрээр 8 настай бөгөөд уран нугаралтаас гадна биеийн тамирын дасгал хийж, эрэлт хэрэгцээтэй загвар өмсөгч болж чаджээ.

Жилийн өмнө түүний эцэг хязгаарлагдмал боломжтой загварын дугуйлангийн талаар олж мэдсэн бөгөөд охиноо туршилтын зураг авалтанд авчирчээ. Ийнхүү эрч хүчтэй охины загварыг ертөнцийн үүд хаалга нээгдсэн юм.