“Эмэгтэйчүүд сайн залуусыг үл тоомсорлож муу залууст дурладаг шалтаг бий юу?”

Магадгүй та өмнө нь ийм үйл явдлын гэрч болж байсан байх. Гэвч бидний бодож буйгаас олон удаа ийм зүйл болдог. Бид маш эелдэг, ухаантай, энэрэнгүй, халамжтай бүсгүйг хэрхэн эдгээр зан чанаруудын алийг нь ч эзэмшээгүй залууд дурлаж буйг хардаг. Бүсгүй өөрийнхөө эсрэг тэсрэг хүнийг сонгож байгаа мэт санагдаж байна. Мэдээжийн хэрэг бидний мэддэгээр эсрэг тэсрэг зүйлсд татагддаг. 

Гэвч яагаад ийм зүйл болдог вэ? Муу залуус ямар арга хэрэглэж мундаг бүсгүйчүүдийг өөртөөн дурлуулдаг вэ? Энэ бол ид шид, тийм үү? Үүнд ямар ч логик тайлбар байхгүй, тийм үү?


Үүнд тайлбар бий. Бүр зургаан тайлбар:

1. Ихэнх мундаг бүсгүйчүүд одоог хүртэл өөрсдийгөө илүү ихийг хүртэх ёстой гэдэгт итгэлгүй байдаг.

Энэ дэлхий ертөнц дээр бусад хүмүүсийн гайхалтай зан чанар, давуу талыг харах чадвартай боловч өөрийнхөө давуу талыг олж харж чаддаггүй. Учир нь тэд маш даруу юм. Тэд өөрсдийнхөө давуу талыг хардаггүй тул өөрсдийгөө гайхалтай харилцаа, сайн залуу хүртэх ёстой гэдгийг ойлгодоггүй.

2. Зарим эмэгтэйчүүд сөрөг залуучуудыг татах дадалтай болдог.

Энэболхаалттай (баригдмал) тойрогюм. Тиймээсэмэгтэйхүнбүрбиедаажсонголтхийжчадахгүй. Эхлээд бүсгүй хүн муу залууд дурлаж, эцэст нь тэр залуу түүнд муу ханддаг бөгөөд тэрээр цаашид ч гэсэн өөр үр дүн хүлээж түүн шиг муу залууг дахин сонгодог. Илүү ихийг шаардахын оронд эмэгтэй хүнд илүү их тэвчээр, сэтгэл санааны бэлтгэл хэрэгтэй. Тэрээр өөртөө “зогс” гэж хэлэх ёстой.

3. Тэд харилцаанаас илүү ихийг шаардахаас санаа зовдог.

Ихэнх мундаг эмэгтэйчүүд даруу төлөв учир бусдаас сайхан харилцаа хүртэх ёстой гэдгээ ойлгодоггүй. Тэд бүгд алдах эрхтэй гэж боддог учир өөрсдийн найз залуучуудынхаа хийсэн бүгдгийг уучилдаг. 

4. Зарим бүсгүйчүүд өөрсдийгөө аз жаргал хүртэх ёсгүй хэмээн үзэж өөрсөддөө хэтэрхий хатуу ханддаг.

Эмэгтэй хүн ийм сэтгэхүйтэй болоход хүргэдэг маш олон сэтгэл зүйн хүчин зүйлүүд нөлөөлдөг. Магадгүй тэрээр өмнө нь хийсэн үйлдэлдээ өөрийгөө уучлаагүй байгаа. Эсвэл тэрээр жинхэнэ аз жаргал гэдэг зүйлрүү тэмүүлээд ч хүрч чадахгүй гэж боддог. Тиймээс түүнийг аз жаргалгүй болгодог хүнийг сонгож, гэр бүл зохиодог.

5. Бусад хүнд итгэхэд хэцүү байдаг эмэгтэйчүүд эцэст нь ялгаагүй итгэлийг нь алдах “сайн залууг” сонгож байхаар “муу залууг” сонгосон нь дээр гэж боддог.

Ийм зүйл маш олон удаа тохиолдог. Бүсгүйчүүд эрэгтэй хүнийг төгс болгодог. Тэрээр түүнийг төгс төгөлдөр, амьдралыг хамт туулах хүн хэмээн итгэдэг. Гэвч тэрээр удалгүй сэтгэлээр унаж эхлэнэ. Залуу бүсгүйг эвдэж, өөрчлөхийг оролдож, түүнийг итгэлийг алддаг. Тиймээс тэрээр хүнд итгэх итгэлгүй болдог. 

6. Эрэгтэйчүүд ихэнх эмэгтэйчүүдэд тэд аз жаргал хүртэх ёсгүй, өөрийгөө өөрчлөх ёстой гэдэг бодол суулгаж өгдөг.

Ийм үйлдэл хийдэг маш олон аймшигт залуус байдаг. Тэд ийм үйлдэл гаргах тусам эмэгтэй хүн улам сул дорой болдог гэдгийг мэддэг. Удалгүй эмэгтэй хүн өөрийгөө хайр, аз жаргал хүртэх ёсгүй гэж боддог.