САНА. /Reuters/. Саудын Араб тэргүүтэй эвслийн цэргүүд Йемений хойд нутаг дахь хусит босогчдын байрлалуудад цохилт өгчээ.


Саудын Арабын хэвлэлийн агентлагийн мэдээлснээр, эвслийн нисэх онгоцууд Йемений хойд нутгийн Саада мужид хуситуудын байрлалуудад таван цохилт өгчээ. Энэ үеэр хэд хэдэн босогч амь үрэгдэж, шархадсан байна. Эвслийн цэргүүд мөн нийслэл Сана хотод хуситуудын хяналтад байгаа дүүргүүдэд цохилт өгсөн гэж “Reuters” агентлаг мэдээлэв.


"Саудын Араб тэргүүтэй эвсэл 2015 онд түрэмгийлж эхэлснээс хойш тус эвслийн эсрэг хамгийн том ажиллагааг эхлүүлснийг" хуситуудын зэвсэгт бүлэглэлүүдийг команлагч, генерал Яхья Сариа өнгөрсөн долоо хоногийн бямба гарагт мэдэгджээ. Түүний хэлснээр, нисэгчгүй аппаратын тусламжтайгаар хийсэн дайралтын үеэр Саудын Арабын “Saudi Aramco” компанийн эзэмшдэг Шейба нефтийн орд газрын объектуудад цохилт өгсөн байна.


Йеменийн Засгийн газрын цэргүүд болон хуситуудын хооронд болж буй мөргөлдөөн 2014 оны наймдугаар сараас хойш үргэлжилж байгаа юм. 2015 оны гуравдугаар сард Саудын Араб тэргүүтэй Арабын улсуудын эвсэл тус улсад халдан орсны дараа энэхүү мөргөлдөөн улам даамжирчээ.


Эх сурвалж: Монцамэ агентлаг