#1. Толгойн өвдөлт

Хэрэв таны толгой өвдөж байгаа бол та маш их стресст өртөж буйн шинж байж мэднэ. Толгойн өвдөлт тань ихсэх тусам та өдөр бүр даван туулж буй урт хугацааны сөрөг энергийн илэрхийлэл юм. Тиймээс өөрийгөө амрааж, стрессээс ангижрах хэрэгтэй.

#2. Хүзүү өвдөх

Хэрэв таны хүзүү өвдөж байгаа бол та ойр дотны хүмүүсээ болон өөрийгөө удаан, маш хэцүү уучилдаг гэсэн үг. Энэхүү таагүй мэдрэмжээс салахын тулд та бусдад зөөлөн хандах хэрэгтэй.

#3. Мөр өвдөх

Хэрэв таны мөр өвдөж байгаа бол та сэтгэлийн хүнд ачаа тээж явж буйн илрэл. Таныг яг л хүчээр хүнд зүйлийг авч явахыг шаардсан мэт харагддаг. Тиймээс аливаа асуудлыг яаралгүй шийдэх хэрэгтэй. Мөн бусад хүмүүстэй харилцахаас бүү ай. Учир нь тэд таны ачааг хуваалцаж тус болно.

#4. Нурууны дээд хэсэг өвдөх

Хэрэв таны нурууны дээд хэсэг өвдөж байгаа бол сэтгэл санааны дэмжлэг дутмаг байгаагийн илэрхийлэл. Хүн бүрт хайр, халамж хэрэгцээтэй. Хэрэв танд эдгээр зүйлс дутагдаж байгаа бол гадагш гарч, шинэ танилуудтай болох цаг болсон байна.

#5. Нурууны доод хэсэг өвдөх

Нурууны доод хэсэг өвддөг бол та материаллаг зүйлд санаа зовниж буйн илрэл. Тиймээс удирдлагууд дээрээ очиж албан тушаал ахих, цалин нэмэгдүүлэх талаар ярилцах хэрэгтэй болсон гэсэн үг. Нэг бол өөрийн гаргаж буй зардлаа зөв зарцуулж сурах хэрэгтэй.

#6. Тохой өвдөх.

Хэрэв таны тохой өвддөг бол та амьдралд гарч буй өөрчлөлтүүдийн эсрэг байна гэсэн үг. Таны гар өвдөж, зүгээр болохгүй байгаа бол энэ нь таны бүдүүлэг амьдралын хэв маягтай хамаатай. Тиймээс өөртэйгээ зөвшилцөлд хүрч, амьдралын хэв маягаа өөрчлөх цаг болсон.

#7. Гар өвдөх

Таны гар өвдөж байгаа бол та бусадтай хүссэн хэмжээгээрээ харьцаж чаддаггүйн илрэл. Тиймээс шинэ танилуудтай болж, ойр дотны, ажлын хүмүүстээ анхаарал хандуулаад үзээрэй.

#8. Гуя өвдөх

Тааз, гуя өвдөх нь таныг хөдлөх дургуйн илрэл юм. Та дасгал хөдөлгөөнөөс зайлсхийхээс гадна зүгээр энгийн хөдлөхөөс залхуурдаг. Танд амьдралд гарч буй аливаа өөрчлөлтийг даван туулахад хүнд байдаг. Үүнээс үүдээд та хэт хянамгай, болгоомжтой болдог.

#9. Өвдөг өвдөх

Хэрэв таны өвдгөөр өвддөг бол та хэтэрхий хувиа хичээсэн, зөвхөн өөрийн асуудлаа боддог гэсэн үг. Тиймээс эелдэг болж, бусдад туслаж, та бусадтай адилхан хүн, хэзээ нэгэн цагт хорвоогийн мөнх бусыг үзнэ гэдгийг санах хэрэгтэй.