Ирландын эмнэлгийн AID:Tech төсөл Голландын Dutch PharmAccess төрийн бус байгууллагатай хамтран түүхэнд анх удаа төрсөн хүүхдийг блокчэйн технологийг ашиглаж бүртгэлээ.

AID:Tech төсөл нь дэлхийн ядуу хүн ам болоод дүрвэгсдэд хүмүүнлэгийн тусламж. дэмжлэгийг үзүүлэх үйл ажиллагаа явуулдаг. Тус байгууллага тоон бүртгэлдээ блокчэйн технологийг ашиглаж өөрийн платформ дээр бүртгэлтэй хүмүүст шууд мөнгөн тусламж, хандив өгдөг.

Саяхнаас эхлэн AID:Tech ядуу орнуудын жирэмсэн эмэгтэйчүүдэд жирэмсэний болоод төрөлтийн дараахи эмнэлгийн тусламж үзүүлж байна. Уг төсөлд хамрагдсан эмэгтэй хүн бүрт цахим үнэмлэх буюу бичиг баримт /ID/ нээх ба уг үнэмлэхийг ашиглаж блокчэйн дээр төрөхийн өмнөх хяналтаас эхлээд хүүхэд төрөх хүртэл түүний биеийн байдлын өөрчлөлтийг тэмдэглэж авдаг аж.

7 сарын 13-нд төрсөн хүүхдэд анх удаа блокчэйн дээр цахим үнэмлэх олгон бүртгэж авлаа.


Эх сурвалж: Крипто доогтэр


https://www.forbes.com/sites/ginaclarke/2018/07/25/world-first-as-baby-born-on-the-blockchain-in-tanzania/#1c1ff2f35023