ВЕЛЛИНГТОН. /BBC/. Шинэ Зеландын Крайстчерч хотын хоёр сүмд өнгөрсөн баасан гарагт гарсан халдлагыг нэг хүн үйлдсэн болохыг тогтоосон тухай тус хотын цагдаагийн газраас мэдээлэв.

Гэмт этгээд болох Австралийн 28 настай иргэн Брентон Таррант нь дээрх халдлагын үйл явцыг “Facebook” нийгмийн сүлжээний хавсралтаар шууд дамжуулан үзүүлсэн байна. Түүний хамт баривчилсан гурван хүнийг уг хэрэгт оролцоогүй хэмээн үзсэн гэж Цагдаагийн комиссар Майк Буш хэлжээ. 

Шинэ Зеландын түүхэнд байгаагүй аймшигт халдлагын улмаас 50 хүн амиа алдаж, 50 хүн шархадсан юм. Шархдагсдын дундаас хоёр хүний биеийн байдал тун хүнд байгаа аж. 

М.Буш тэргүүтэй цагдаагийн газрын төлөөлөгчид “Аль-Нур болон Линвуд сүмд  гарсан халдлагын хохирогчдын хэн болохыг тогтоохоор ажиллаж байна. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг