УИХ-ын дарга М.Энхболдыг чөлөөлөх эсэхийг эцэслэн шийдвэрлэх УИХ-ын чуулганы ээлжит бус хуралдаан эхэллээ. Чуулганы хуралдааныг УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан удирдаж байна.

Дээрх асуудлаар өнөө өглөө Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, хуралдааны төгсгөлд нууц санал хураалт явуулахад УИХ-ын дарга М.Энхболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг эсэргүүцсэн, дэмжсэн гишүүдийн саналын тоо тэнцсэн юм.

Яг одоо Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны илтгэлийг тус байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан УИХ-д танилцуулж байна.


Чуулганы хуралдааныг бүрэн эхээр нь шууд дамжуулж байна.