ВАШИНГТОН. /TASS/. БНХАУ-ын дарга Си Жиньпин Хонконгийн байдлыг “түргэн бөгөөд хүмүүнлэгээр” зохицуулж чадна гэдэгт итгэлтэй байгаагаа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп лхагва гарагт твиттер хуудсаараа дамжуулан илэрхийлжээ.


“Си Жинпинь даргыг би маш сайн мэднэ. Тэрбээр ард түмнээ ихэд хүндэлдэг гайхалтай удирдагч. Тэрбээр бас “хүнд хэцүү үйл хэрэгт” сайн хүн. Хэрэв Си дарга Хонконгийн асуудлыг түргэн бөгөөд хүмүүнлэгээр шийдэхийг хүсвэл тэр ядах юмгүй хийж чадна” гэж Трамп бичсэн байна.


БНХАУ-ын хууль тогтоомжийг зөрчсөн хэрэгт сэжиглэгдэж байгаа эвсэл эрэн сурвалжилж буй хүмүүсийг Хонконгоос эх газрын Хятадад шилжүүлэн өгөх хуулийн төслийг эсэргүүцсэн жагсаал Хонконгт хоёр сарын өмнө эхэлсэн юм. Олон нийтийн шахалтаар Хонконгийн засаг захиргааны тэргүүн Кэрри Лам хуулийн төслийн хэлэлцүүлгийг хойшлуулсан боловч эсэргүүцлийн ажиллагаа үргэлжилсээр байна.


Эх сурвалж: Монцамэ агентлаг