БЭЭЖИН. /TASS/. БНХАУ-ын дарга Си Жиньпин ирэх 6 дугаар сарын 5-7-нд ОХУ-д айлчилж, Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалтад оролцоно хэмээн Хятадын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Лу Кан мэдэгджээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины урилгаар тэрбээр тус улсад төрийн айлчлал хийх аж. Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалт ирэх 6 дугаар сарын 6-8-нд болох аж. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг