МОСКВА. /RIA Novosti/. Нэг хоногийн дотор Сирийн 400 гаруй дүрвэгч Ливанаас, 550 гаруй дүрвэгч Иорданаас нутаг буцсан тухай Дүрвэгсдийг хүлээн авах, тараан байрлуулах төв мэдээлжээ.

“Ням гарагт Ливаны "Жейдет-Ябус" болон "Телль-Калах" шалган нэвтрүүлэх цэгээр 120 эмэгтэй, 205 хүүхдийг оруулаад 402 хүн, Иорданы "Насиб" шалган нэвтрүүлэх цэгээр 172 эмэгтэй, 292 хүүхэд бүхий 573 дүрвэгч Сирид буцаж ирлээ” гэж ОХУ-ын Батлан хамгаалах яамны цахим хуудсанд нийтлэгдсэн тус төвийн мэдээлэлд дурдсан байна. 

Түүнчлэн Сирийн дотооддоо шилжин суурьшигчдаас 8 хүн байнга оршин суудаг газартаа эргэн очсон байна.

Үүнээс  гадна, Сирийн Зэвсэгт хүчний инженерийн анги нэгтгэлүүд Дераа мужийн Эль-Харра болон Дамаск мужийн Дума хотын газар нутаг, объектуудад мина устгах ажлыг гүйцэтгэсэн байна. Мэргэжилтнүүд 2.8 га талбайг цэвэрлэж, тэсрэх аюултай 36 минаг илрүүлж, устгажээ.



 


Эх сурвалж: Монцамэ агентлаг