БНСУ-ын хилээр нэвтэрч байгаа бүх зорчигчид заавал 14 хоног өөрийгөө тусгаарлах шийдвэрийг өнөөдрөөс эхлэн мөрдөхөөр боллоо.

Ингэснээр тус улсад ирж буй хүн бүхэн нисэх буудал дээр тусгай зориулалтын аппликейшн ️ суулгасны дараа нэвтрэх боломжтой юм.

Онгоцны буудал дээр  тухайн хүнээс коронавирусийн шинж тэмдэг илрээгүй бол шууд гэр рүүгээ харьж өөрийгөө 2 долоо хоног тусгаарлах ёстой. Байрлах газаргүй бол улсаас бэлдсэн тусгаарлах байр руу явах аж.

Гадаадаас ирсэн иргэдийг аль болох хувийн тэргээр харихыг зөвлөж байгаа бөгөөд боломжгүй тохиолдолд мөнгөө төлөөд гадаадаас ирсэн хүнд зориулагдсан нисэхийн лимүзэн автобус болон KTX-н тусгайлсан эгнээг ашиглаж явах шийдвэр гарчээ.

Гэхдээ гадаадаас ирээд заасан тусгаарлах газар биш, зочид буудал амралтын газарт очоод өөрийгөө тусгаарлахыг хуулиар хориглосон байна. Хэрэв хөл хорионы журмыг зөрчсөн тохиолдолд 1 жил хүртлэх хугацаагаар хорих ял авах эсвэл 10 сая хүртлэх воны торгууль ногдуулах ажээ.


Хөл хорионы журмыг зөрчсөн гадаадын иргэдийг нутаг буцаах мөн дахин Солонгос улсад нэвтрэх эрхийг хасах юм.


Мэдээллийг орчуулж хүргэсэн, Ж.Нармандах