Холливудын алдарт жүжигчин Стивен Сигал Батсүхийн Эрдэ­нэтуяа гэдэг монгол бүсгүйтэй дэр нэгтгээд 17 жилийн нүүр үзэж байна. Тэд Кунзан хэмээх хүүтэй болсон бөгөөд энэ жил есөн нас хүрч байгаа ажээ. 

Харийн бэр болсон боловч сэтгэл зүрхэндээ нутагтаа хоргодож явдаг тэрбээр үе үехэн эх орондоо нууцхан саатаад буцдаг гэнэ. Б.Эрдэ­нэтуяа бүсгүй Америкт байгаа олон Монголчууддаа элэг нэгтэй хандаж, тус дэм болж ирсэн талаар олон хүн ам сайтай гэлцдэг. Багаасаа бүжиглэж олны танил болж харчуудын харцан дундуур туучиж явсан тэрбээр нөхөртэйгээ Монголд анх ирэхэд нь танилцжээ. Эгэл даруу амьдралыг эрхэмлэдэг тэрбээр нөхөр Стивен Сигалийнхаа тухай "Би анх 2002 онд Стивенийг хараад ямар сайхан эр вэ гэж бодсон, түүнээс цаашгүй. Бүх зүйл ингэж эргэнэ гэж ёстой санаанд ч ороогүй. Гаднаас нь харахад Стивен хатуу, ширүүн мэт боловч гэртээ огт өөр хүн. Орон гэртээ түүний нүүр царайны хувирал, байдал ч тэс өөр. Тэр маань дотроо их зөөлөн, энхрий ялдам" хэмээн ярьсан байдаг.

Гаднаасаа дотроосоо ч гэрэлтсэн энэ бүсгүй бүжгийн урлагаа бүр мөсөн орхисон ч шүлэг бичих хоббигоо орхисонгүй. Фэйсбүүк хуудастаа нийтэлсэн түүний шүлгүүд уран яруу гэхээс илүү амьдралын үнэн, утга учрыг ойлгосон, залууст сургамжтай ухаалаг гэгээлэг үгсээр дүүрэн ажээ. Түүний шүлгүүдээс сонирхуулъя.