Телевизийн олон ангит киноны хосууд бодит амьдралд ч хосууд болох шиг сайхан мэдрэмж үгүй биз ээ. Stranger Things цувралын эхний бүлэг гарснаас хойш л фэнүүд нь Элевен, Маик Уилер нарыг холбож ярих болсон. Кинонд тэд гэмгүй ариун нөхөрлөлөөс өхөөрдөм хайр цэцэглүүлж бүр сүүлчийн бүлэгт салж, нийлээд их л адал явдалтай байлаа. Элевен, Маик нарын жүжигчин Милли Бобби Браун, Финн Уолфхард бодит амьдралд гэмгүй сайхан нөхөрлөдөг. 

Калеб Маклафлин, Сэди Синк нар


Маклафлин, Синкийн дүр болох Лукас Синклейр, Макс Мэйфиэлд Stranger Things-ийн хоёрдугаар бүлэгт нийлсэн. Лукас төгс найз залуу биш ч болгосоор л яваа. 

Бодит амьдралд Маклафлин ганц бие. Тэрбээр сошиал медиа хуудастаа ганц бие үү, болздог охинтой юу гэдгээ нийтэлдэггүй. Магадгүй нууцлаг охин байж ч мэдэх, эсвэл ганцаараа жаргалтай байж ч болох. 

Синк, Маклафлин найзууд болоод удаж байгааг та мэдсэн үү? Синк Бродвейн Annie, Маклафлин The Lion King хөгжимт жүжигт тоглож байхдаа анх танилцжээ. 

Синк “Би түүнийг анх хараад, анх ч гэж хаана, хэзээ таарснаа санахгүй л байгаа. Гэхдээ киноны багт ороод харахдаа “Пөөх ямар том болоо вэ” гэж л бодсондоо” хэмээсэн юм. 

Наталья Дайер болон Чарли Хитон


Хүн бүр Stranger Things-ийн эхний бүлэгт Нэнси Уилер, Жонатан Байарс хоёрыг нийлчихээсэй хэмээн битүүхэн горьдож суусан болов уу. Тэгвэл тэдний дэлгэцэн дээрх романс, халуун дотно байдал зүгээр ч нэг жүжиглэлт байгаагүй юм шүү. Учир нь тэд бодит амьдралд ч хосууд билээ. 

Наталья, Чарли хоёр үерхэж байгаа гэдгээ тун ч гарамгай нууцалж байгаад 2017 оны Арванхоёрдугаар сард Лондон хотод болсон Загварын шагнал гардуулах ёслолоор нийтэд харуулсан юм. 

Тэд одоо хамт амьдардаг бөгөөд Наталья энэ талаар “Гэр лүүгээ хамт харьдаг хүнтэйгээ нэг газар ажиллана гэдэг их сонирхолтой. Байнга л хөгжилдөнө. Бие биетэйгээ их тухтай байдаг болохоор жүжиглэхэд ч амар, бас өмнө нь ярилцчихдаг болохоор. Энэ хүнтэй ахиж хамт ажиллах, эсэхийг яаж мэдэх юм бэ гэж бодогддог. Тиймээс энэ л амьдралд ганц тохиох боломж ч юм бил үү.” хэмээсэн юм. 

Тэрбээр найз залуутайгаа хат ажиллах хором мөч бүртээ жаргалтай байх гэж хичээж байгаа аж. 

Милли Бобби Браун болон Финн Уолфхард


Браун, Уолфхард хоёрыг үерхээсэй гэж хүсдэг хэдэн сая хүн байгаа гэхэд хилсдэхгүй. Гэвч одоо хүртэл ямар ч “дохио” ирээгүй л байна. 

14 настай жүжигчин охины хайрын амьдрал энэ хугацаанд тун ч адал явдалтай байсан. Тухайлбал, дуучин Жекоб Сарториустай долоон сар үерхээд өнгөрсөн онд хагацсан. Тухайн үедээ “Бид ярилцаад ийм шийдвэр гаргасан. Бид хоёулаа жаргалтай байгаа ба найзууд хэвээрээ үлдсэн” гэсэн инстаграмын стори хийж байв. 

Саяхан Миллиг хөлбөмбөгчин Дэвид Бэкхамын хоёр дахь хүү Ромео Бэкхамтай цчир ургуулсан гэх ч хоёул үүнийг үгүйсгэсэн билээ. 

Уолфхард харин ганцаараа байгаа ба хувийн амьдралыг нь анасан хүмүүст зориулан твиттертээ “Надад найз охин байхгүй, би чинь жоохон хүүхэд шүү дээ!” гэсэн юм.й