Японы автомашин үйлдвэрлэгч Subaru компани түлш хэмнэгчийнхээ талаар худал баримт мэдүүлсэн гэх хэрэгт буруутгагдлаа. Тэд Засгийн газарт мэдүүлсэн тоо баримттайгаа нийцүүлэхийн тулд түлш зарцуулалтад хийсэн сайн дурын тестийнхээ хариуг өөрчилсөн гэж эх сурвалжууд мэдэгджээ. Subaru компаниас NHK мэдээллийн агентлагт “Баримт гуйвуулсан тухай гомдлыг мэдэж байсан. Нарийн мэдээллийг хараахан нягтлаагүй байгаач тестийн хариуг өөрчлөнө гэдэг компанийн бодлого, журамд харшилсан явдал” гэжээ. 

Subaru энэ талаар нягталж үзээд хариуг нь олон нийтэд мэдэгдэх аж. Засгийн газраас шаарддаг тээвэрлэлтийн өмнөх аюулгүй байдлын шалгалтыг хийсэн туршлагагүй ажилчид хийсэн тухай Subaru өнгөрсөн аравдугаар сард мэдээлсэн. 

Энэ мягмар гарагт хуульчдын баг хэвлэлийн бага хурал хийж Subaru компанийн эсрэг мэдэгдэл хийсэн. Ингэхдээ Засгийн газраас тус компанийн үйлдвэрт шалгалт явуулахад туршлагагүй ажилчдын түр чөлөөлсөн гэсэн байна. Харин Subaru-гийн зүгээс иймэрхүү зөчил гарсныг мэдээгүй хэмээсэн юм.