НҮБ-ын тайланд дурдсанаар 2050 он гэхэд 5 тэрбум гаруй хүн уур амьсгалын өөрчлөлт, эрэлт нэмэгдэж, бохирдсон хангамжийн улмаас усны хомсдолд орж болзошгүй байна.

Хүн төрөлхтөн жил бүр 4600 шоо км ус хэрэглэдэг байна. 

Үүний 70% нь хөдөө аж ахуй, 20% нь аж үйлдвэр, 10% нь айл өрхөд зарцуулагддаг гэж гурван жилд нэг удаа болдог Дэлхийн усны форумын эхэнд гаргасан тайланд дурджээ. Дэлхийн усны эрэлт сүүлийн 100 жилд зургаа дахин нэмэгдэж, жил бүр 1%-иар өссөөр байгаа аж. 

Тэгвэл Монгол Улс цэвэр усны нөөцөөрөө дэлхийн 145 орноос 22-т эрэмбэлэгддэг боловч усыг хуримтлуулах, нөөцлөн ашигладаггүйгээс усны нөөц хамгийн бага 20 орны тоонд багтдаг. 

Өнгөрсөн оны байдлаар манай орны 264 гол мөрөн, 704 булаг шанд, 286 нуур тойром, 12 рашаан ширгэжээ. Тиймээс цэвэр усаа хайрлахгүй бол Монгол улс 2028 оноос эхлэн хомсдол үүсэж, 2050 он гэхэд цэвэр усны хомсдолд бүрэн орно гэдгийг БОАЖЯ  албаны хүмүүс хэлж байна.


Эх сурвалж: theguardian.com, БОАЖЯ