Коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр /2021.05.10/ мэдээлэл өглөө.

Энэ үеэр тус яамны Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах зөвлөх Б.Ууганбаяр "Сүүлийн 24 цагт нийт 477 хүнээс коронавирус илэрлээ. Тэдний 448 нь Улаанбаатар хотод, 25 нь орон нутагт бүртгэгдсэн бол 6 нь зөөвөрлөгдөн ирсэн тохиолдол байна.

Сүүлийн 24 цагт 1,570 хүн эдгэрсэн. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 34,230 боллоо.

 Халдварын улмаас 4,631 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас

  • Хөнгөн - 2,510
  • Хүндэвтэр - 1,487
  • Хүнд - 524
  • Маш хүнд - 110 хүн байна.

Хөнгөн хэлбэрээр өвчлөн гэртээ тусгаарлагдаж байгаа хүмүүст Өрхийн эрүүл мэндийн төвөөс хяналт тавьж байна. 

Өнгөрсөн хоногт 41-90 насны есөн хүн нас барлаа. Нас барсан иргэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан. 

Нас барсан хүмүүсийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье" гэлээ.