Морьтон Монголын малчин ахуй, биет бус соёлын өвийг хадгалах, таниулан сурталчлах "Талын түмэн адуу-2018" арга хэмжээ ирэх 11 дүгээр сарын 3, 4-нд Хэнтий аймагт болно.

Тус арга хэмжээг БОАЖЯ, Хэнтий аймгийн ЗДТГ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын дэмжлэгтэйгээр "Мөнх Харилцаа" ТББ-аас санаачлан хэрэгжүүлж буй юм.

Энэ удаагийн "Талын түмэн адуу" арга хэмжээний хөтөлбөрт дараах үйл ажиллагаанууд зохиогдох аж.


• Адуучдын Хээрийн цайллага, адуун туувар
• ТОРГОН ТАР богино зайн бооцоот уралдаан
• Нутаг усандаа алдартай хурдан адууны танилцуулга
• Адууны зүс нэршлийн танилцуулга
• Хос морьдын хөтөлгөө, ховор зүсний адууны цуваа
• Морьтон хүүхдийн парад
• Хэнтийн Брэнд хүнсний үзэсгэлэн худалдаа
• Уран уургач шалгаруулах “Шургуу 2018” тэмцээн
• Эмнэг булгиулах тэмцээн
• Малчдын өвөлжөөтэй танилцах аялал
• Тал нутгийн тайга нохойн уралдаан, хийц шалгаруулалт
• Тожил хийцийн адууны тоноглол, дархан урлалын үзэсгэлэн
• Талын Түмэн Адуу фото зургийн үзэсгэлэн
• Баяр наадмын зочдод зориулсан урлагийн тоглолт