Ипотекийн зээл авсан л бол Монголын ипотекийн корпораци болон Монгол банкны журмаараа зээлдэгчийн эрсдлийн даатгалд хамрагдах ёстой байдаг. Тэгвэл иргэдийн ихэнх нь энэхүү даатгалыг заавал хийлгэх эсэх дээр эргэлзээтэй явдаг билээ. Энэ нь зээл өгсөн тал болон зээлдэгч талын аль алиных нь өмчлөлийн аюулгүй байдлыг бодолцож хамруулдаг даатгал юм. 

Тэгэхээр заавал даатгуулахгүй байсан ч болно гэсэн үг юм. Хэрэв даатгуулсан тохиолдолд иргэд байгалийн давагдашгүй хүчин зүйлээс бусад бүхий л талаар хохирлоо нөхөн төлүүлэх боломжтой гэдгээрээ давуу талтай ажээ. Харин зээлдэгчийн эрсдлийн даатгалд хамрагдаагүй бол хохирлоо иргэн 100 хувь төлөх үүрэгтэй юм. 

Мөн зээл авсан иргэдийн цөөнгүй хувь нь зээлдэгчийн амь насны даатгал хийлгэдэг. Энэ нь зээл авсан хүн насбарсан тохиолдолд ар гэрт нь өвлүүлэх хувилбар юм. Жилийн өмнө ипотекийн зээл авсан эхнэр нөхөр хоёр автомашины осолд орж амь насаа алдсан байдаг. Харин тэд амь насны даатгал хийлгэсэн байсан учраас үлдсэн хүүхдүүд нь нь байрыг нь мөнгө төлөхгүйгээр өвлөн авсан жишээ гарчээ.