Берлины ITB үзэсгэлэнгийн үеэр жил бүр зохион байгуулагддаг International Tourism Film, Print Multimedia Awards "The Golden City Gate" уралдаан 19 дэх жилдээ болж, ялагчаа тодрууллаа. 

Тэмцээний шилдэг видео клип номинацид Монгол Улсаас нэр дэвшсэн "Welcome to Mongolia" видео эхний байрт шалгарч,  "The Golden City gate" буюу "Алтан хот руу орох үүд" хэмээх шагналыг анх удаа хүртэв.

Тус уран бүтээлийн үгийг МАЖХ-ны УЗ-ын гишүүн Цолмон Трэйвэл ХХК-ны Захирал М.Навчаа бичиж, ерөнхий спонсроор ажилласан байна. Дууны клипыг Cross animation cтудид бүтээж, Guys хамтлагийн дуучин М.Мягмар дуулжээ.

Улсынхаа нэрийг олон улсад гаргаж чадсан энэхүү амжилт нь Монголын аялал жуулчлалын салбарт үнэтэй хувь нэмэр оруулаад зогсохгүй олон мянган жуулчдыг татах үйл явдал боллоо.

https://das-goldene-stadttor.de/index.php?id=winner-2019


"The Golden City gate" шагнал хүртсэн "Welcome to Mongolia" видеог хүргэж байна.


Эх сурвалж: MIAT