Баялаг бүтээгчдийг дэмжих холбооноос өнөөдөр ЖДҮ-ийг хөгжүүлэх сантай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ. 

Мэдээллийнхээ үеэр тэд ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл авсан УИХ, Засгийн газрын гишүүдийн жагсаалтыг дэлгэж, маш цөөн тооны хүн зээлээ буцааж төлсөн хэмээн мэдэгдлээ.

ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас УИХ болон Засгийн газрын гишүүдийн авсан зээлийн жагсаалт

  1. О.Батнасан /УИХ-ын гишүүн/ - 950 сая төгрөг
  2. Б.Батзориг /УИХ-ын гишүүн/ - 1.4 тэрбум+1.6 тэрбум
  3. Х.Болорчулуун /УИХ-ын гишүүн/ - 950 сая
  4. Б.Наранхүү, Б.Саранчимэг /УИХ-ын гишүүн/ - 800 сая
  5. Н.Оюундарь /УИХ-ын гишүүн/ - 800 сая
  6. Б.Ундармаа /УИХ-ын гишүүн/ - 700 сая+800 сая
  7. Я.Содбаатар /УИХ-ын гишүүн/ - 1 тэрбум+1 тэрбум
  8. Г.Солтан /УИХ-ын гишүүн/ - 950 сая
  9. А.Сүхбат /УИХ-ын гишүүн/ - 800 сая
  10. Г.Тэмүүлэн /УИХ-ын гишүүн/ - 800 сая
  11. Ж.Энхбаяр /УИХ-ын гишүүн/ - 1 тэрбум+950 сая
  12. Ш.Лхамсүрэн / Барилга хот байгуулалтын дэд сайд/ 450 сая
  13. Д.Хүрэлбаатар /Ерөнхий аудитор/ - 750 сая
  14. Ц.Ням-Осор /ТӨБГЗ-ын дарга/-500 сая
  15. Д.Баярсайхан /УБЦТС ТӨХК-ийн захирал - 1 тэрбум+1 тэрбум+1.3 тэрбум
  16. Н.Учрал /УИХ-ын гишүүн/ - 950 сая
  17. Ерөнхий сайд У.Хүрэлсүх - 563.1 сая
  18. П.Батчимэг /НИТХ-ын төлөөлөгч/ - 500 сая
  19. Б.Баттөмөр /УИХ-ын гишүүн/ -300 сая
  20. Ц.Амарсанаа /Барилгын хөгжлийн төв ТӨҮГ/ - 680 сая
  21. Ш.Хонгорзул /МХЕГ/ - 630 сая
  22. Б.Хурц /ТЕГ-ын дарга асан/ 1.5 тэрбум
  23. Б.Амгаланбаатар /Улсын Ерөнхий прокурорын орлогч/ - 1.3 тэрбум

 Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны гүйцэтгэх захирал Б.Батдэлгэр "ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл авсан дээрх хүмүүсээс маш цөөн хүн зээлээ буцааж төлсөн байна. УИХ-ын даргыг огцруулахыг шаардаж буй энэ үед ЖДҮ-ийн асуудал дарагдах болоод байна. Үүнтэй холбоотойгоор Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд албан бичиг хүргүүлж байна" хэмээлээ.


Мэдээллийг бүрэн эхээр нь дүрс бичлэгээр хүргэж байна.