Үндэсний их баяр наадмаар тав хоног амарна.

Тодруулбал, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баярыг тохиолдуулан 7 дугаар сарын 11, 12, 13, 14, 15-ны өдрүүдэд бүх нийтээр амардаг байхаар заасан.

Энэ жилийн хувьд наадмын эхний өдөр буюу 7 дугаар сарын 11-н пүрэв гарагт, 15-н даваа гарагт таарч буй юм.

Иймд 7 дугаар сарын 11-ны пүрэв гарагаас эхэлж амраад, 7 дугаар сарын 16-ны мягмар гарагт албан ёсоор ажиллаж эхэлнэ.