Олон улсын цахилгаан холбооны байгууллага, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас эрхлэн гаргасан “Цахилгаан соронзон орон (ЦСО) лавлах” аппликейшныг харилцаа холбооны зохицуулах хороо Монгол хэл рүү орчуулан гаргажээ. Энэхүү аппликейшн нь цахилаан соронзон оронтой холбоотой зөвлөмж, стандартууд, хэрэгтэй зөвлөмж гэх мэт олон асуултуудын хариултыг агуулсан байна.

Цахилгаан соронзон орныг мэдэхийн тулд эхлээд цамхаг болон антенны ялгааг мэдэх нь чухал аж. Антенн байрлуулах зориулалт бүхий төмөр хийцийг цамхаг гэж нэрлэдэг. Гудамжны гэрлийн тодрол нь гэрэлд хэр хол, ойр байгаагаас хамаарахаас биш гэрэл байрлуулсан шонгоос хамаарахгүй. Үүнтэй адил хэрэглэгч нь антенн байрлуулсан цамхгаас бус радио сигнал дамжуулж буй антеннаас шаардлагатай зайд байх ёстой. Хөдөлгөөнт холбооны бааз станцууд нь чадал, үзүүлэлтээсээ хамаарч өөр өөр бүтэц, загвартай байх ба тэдгээрийн цацаргаж байгаа радио давтамжтай ЦСО-ийн нөлөө мөн ялгаатай.Судалгаанаас үзэхэд газрын түвшинд үүрэн холбооны бааз станцаас ирж буй радио давтамжтай сигналын хүч нь гар утасны цацаргаж буй чадлаас 1000 дахин бага болох нь тогтоогдсон байна.

Цахилгаан соронзоны нөлөө гар утсыг эмчилгээний төхөөрөмжүүдийн ойролцоо байрлуулахад үйл ажиллагаанд нь тодорхой нөлөө үзүүлдэг байна. Гэхдээ энэ эрсдэл нь 3G сүлжээ болон шинэ технологиудын ачаар багасаж байна. Мөн   гар   утасны сигнал нь нисэх онгоцны холбоонд нөлөөлж болохуйц байна. Иймд зарим улсад нислэгийн үеэр гар утас хэрэглэхийг хязгаарладаг

“Цахилгаан соронзон орон (ЦСО) Лавлах” аппликейшн татах заавар:

Андройд үйлдлийн систем: https://crc.gov.mn/k/2Uv

Apple үйлдлийн систем: https://goo.gl/i7uMMa