Аргын тооллын 5 сарын 26, Буд гараг. Билгийн тооллын 15, Онгоц одтой, хөх нохой өдөр. Өдрийн наран 5 цаг02 минутад мандан, 20 цаг 37 минутад жаргана. Тухайн өдөр бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах,үнэт эрдэнийн зүйл авах, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, андгай тангараг, гэрээ, хэлцлээ буцаахад сайн.Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич,тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Сар хиртэнэ, 20 цаг 34минутаас 21 цаг 49 минутын хооронд 1 цаг 15 минут үргэлжлэх ба оргил үе нь 20 цаг 38 минутанд харагдана.Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн.