Хичээлийн шинэ жил эхлээд бараг 4 сар болж байгаа ч зарим ангиудын сурах бичиг нь одоо болтол хэвлэгдээгүй аж. Тухайлбал 12 дугаар ангийн сурагчдын 8 ном гараагүй байгаа юм. 

Шалтгаан нь сурах бичгийн тендерийн маргаанаас үүдэлтэй. Ихэвчлэн хэвлэлийн компанийг сонгон шалгаруулах явцад маргаан үүссэнээс болж сурах бичгийн хэвлэлт хугацаанаасаа хоцордог явдал сүүлийн хэдэн жил гараад байна. Журмаараа бол номын тендерийн маргаан хуулийн дагуу Сангийн яам дээр шалгагдаж дууссаны дараа хэвлэгдэж тараагдах ёстой. Тиймээс шалгагдахыг хүлээсээр ийнхүү хугацаа алддаг байна.

Энэ талаар Боловсрол соёл шинжлэх ухааны яамны Ерөнхий боловсролын бодлогын газрын мэргэжилтэн Р.Балжиннямаас тодруулахад " Сурах бичиг хэвлэх тендерийн явцад маргаан гарсанаас болж ахлах ангийнхан номгүй байна. Сангийн яам энэ тендерийг татан авч шалгасан. Нэгэнт тендерийн маргаан шийдэгдсэн тул 12  сардаа багтаж хэвлэгдэнэ. Сурах бичиггүй хүүхдүүд онлайнаар хичээлээ үзэж байгаа" гэв.

Харин хэвлэлийн компаниудын зүгээс түрүүн сурах бичиг хэвлэх тендерийг есдүгээр сар дөхүүлээд тулгаж зарладаг, зарим компаниуд тендер авчихаад Хөх хотод хэвлүүлчихдэг, үүнийг нь яамныхан мэддэг ч тендерт шалгаруулчихдаг та дээр гомдол гаргадаг. Уг нь дүрэм, журмаараа бол дотоодод хэвлүүлэх ёстой аж: