Ерөнхийлөгч Х.Баттулгын охин Б.Намуун өнгөрсөн амралтын өдөр Америкт амаржжээ. Тэрбээр гадаад, дотоодын уулзалтад аавыгаа дагаж явсаар "Тэргүүн охин" хэмээх нэрийг зүүсэн. Б.Намуун 2012 оны намар Хөвсгөлд жуулчны баазад хуримаа хийж, зочидоо онгоцоор зөөж байсныг хүмүүс сайн мэднэ. Гэвч тэрбээр удалгүй гэрлэлтээ цуцлуулсан юм. 

Тэрбээр одоо "Оюуны Ундраа" группийн захирал Сайнбуянгийн Отгонбаярын хүү О.Тэнүүнтэй дотно холбоотой болсон талаар эх сурвалжууд мэдээлж буй. Юутай ч "Тэргүүн охин" Б.Намуун Америкт амаржиж, Ерөнхийлөгч Х.Баттулгыг өвөө болгосон байна.