БЭЭЖИН. /China Daily/. Rovio” энтертайнмент компанийн “Angry Birds” видео тоглоомоос сэдэвлэн бүтээсэн “The Angry Birds Movie 2” хүүхэлдэйн кино БНХАУ-ын кино театруудад баасан гарагт нээлтээ хийжээ.


2016 онд үзэгчдийн хүртээл болсон “Angry Birds” киноны хоёрдугаар анги болох “The Angry Birds Movie 2” кино энэ сарын эхээр Европын орнуудад нээлтээ хийсэн юм. Уг анимейшн киноны гол дүрүүдэд жүжигчин Жейсон Судейкис, Жош Гэд, Лесли Жонс нар дуу оруулсан байна.


Ташрамд дурдахад, “Angry Birds” киноны эхний анги 2016 онд эх газрын Хятадаас 514 сая юань буюу 73 сая орчим ам.долларын орлого олж байжээ. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг